Энэ оны хоёрдугаар сарын 28-наас эхлэн Орост утасны дугаараар мөнгөн гүйлгээ хийдэг боллоо. ОХУ-ын Төв банкны шийдвэрээр энэ ондоо гар утсаар хийсэн мөнгөн гүйлгээнээс шимтгэл суутгахгүй.
Төв банк болон Холбооны монополийн эсрэг алба банкууд шимтгэл суутгаж байгаа эсэхийг хянах юм. Энэхүү үйлчилгээг одоогийн байдлаар 12 банк, санхүүгийн байгууллага туршилтын журмаар эхлүүлээд байна. Тухайлбал, Газпромбанк, ВТБ, Альфа-банк, Промсвязьбанк, "АК Барс", Райффайзенбанк, "Тинькофф банк", санхүүгийн үйлчилгээний Qiwi, СКБ-банк, Росбанк, Совкомбанк, "Платежный центр" санхүүгийн байгууллага гар утасны дугаараар мөнгө гуйвуулах үйлчилгээг эхлүүлээд байна.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлтээ 98 банк, санхүүгийн байгууллага өгсөн байна. Гэвч Төв банк эхний ээлжинд зөвхөн 12 банк, санхүүгийн байгууллагад зөвшөөрөл олгосон бөгөөд хэрвээ туршилт амжилттай байвал оны эцсээр тоог нь нэмж болно гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ