Орост зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Орост зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй

Орост зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй

Энэ 2019 онд хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй гэсэн таамгыг "ФинЭкспертиз" компанийн шинжээчид хийснийг "Российская газета" сонин мэдээлжээ.

Өнгөрсөн 2018 онд түлш шатахуун, түрээс, малын тэжээл, бордооны үнэ өссөний улмаас мах, өндөг, элсэн чихрийн үнэ нэмэгдсэн юм. Харин энэ онд энэ үзэгдэл үргэлжилж, сүү, талх, гурвалжин будааны үнэ өснө гэсэн таамгыг шинжээчид хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар нэг литр савласан сүүнээс үйлдвэрлэгч 3,4 хувийн ашиг авч байгаа бол бусад хүнсний бүтээгдэхүүний ашиг дунджаар найм орчим хувь байгаа юм. Өнгөрсөн жил малын тэжээлийн үнэ 36 хувь, түлш шатахууны үнэ 30 хувь өссөн нь энэ жил сүүний үнэ өсөхөд шууд нөлөөлнө гэж тооцож байна.

2017 онд гурвалжин будааны үнэ 16 хувиар унаснаас шалтгаалан 2018 онд гурвалжин будааны тариалалтыг багасгасан юм. Улмаар 2018 онд олон жилийн дунджаас 40 хувиар бага хэмжээтэй гурвалжин будаа хураан авчээ. Тиймээс энэ онд гурвалжин будааны үнэ өсөх нь баараггүй байгаа ажээ.

Мөн талх, гурилан бүтээгдэхүүний үнэ өснө гэж тооцоож байна. Учир нь, 2018 онд улаан буудайн үнэ 54 хувиар өссөн нь эцсийн бүтээгдэхүүн, талх, гурилан бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж