Х.Баттулга тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав | News.MN

Х.Баттулга тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Х.Баттулга тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат нар өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Энэ сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам болох юм.

Энэ талаар Тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг:

“Монголын тусгай олимпын хорооны гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Монголын тусгай олимпын хороо таван жилийн өмнө байгуулагдсан. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир, спортоор дамжуулан эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, нийгэмших, найз нөхөдтэй болгох, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой.

Энэ удаад Улаанбаатар хотын тусгай дөрвөн сургуульд сурагчдын төлөөлөл, хөдөө орон нутагт амьдардаг оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл зуны олимпод оролцоно. Мөн тусгай олимпын нэг онцлог нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүд оюуны бэрхшээлгүй хүүхдүүдтэй хамтарч, багийн спортоор өрсөлддөг. Тиймээс хөлбөмбөг, ширээний теннис хамтарч тоглохоор үе тэнгийнх нь хамтран тоглогч нар мөн Абу Дабид очно.

Нийтдээ 28 тамирчин, найман багш, эмч нарын бүрэлдэхүүнтэй зуны тусгай олимпод оролцоно. Энэ удаагийн олимпод дэлхийн 192 орны 7000 гаруй тамирчин оролцох мэдээлэл бий. Энэ нь дэлхийн тусгай олимпын 50 жилийн түүхэн дэх хамгийн том олимп гэгдэж байна. Манай улсын түүхэнд ч гэсэн анх удаа олон буюу 28 тамирчин оролцож байна. Бид хүүхдүүдээ медал ав гэхээс илүүтэй тэмцээндээ оролцож, урам зоригтой болоосой гэж хүсэж байгаа” хэмээн танилцууллаа.

Монголын тусгай олимпын хороо байгуулагдсанаас хойш хоёр олимпод оролцож, 2015 онд АНУ-ын Лос Анжелес хотноо болсон тусгай олимпын зуны наадмаас 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байжээ. Мөн 2017 онд Австрийн Граз хотноо зохион байгуулагдсан тусгай олимпын өвлийн наадмаас 2 алт, 4 мөнгө 2 хүрэл медаль хүртсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай олимпын талаар дээрх мэдээллийг сонссоны дараа “Найзуудаа манлайлж, итгэл найдвар, эерэг сэтгэлгээг бэлэглэн, спортоор хичээллэж, амжилттай яваа тамирчин хүүхэд залуус Та бүхнээр бахархаж байна. Амжилт хүсэж, дахин баяр хүргэмээр байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын олимпын нээлтэд мандуулах Монгол Улсын төрийн далбааг багийн дасгалжуулагч Б.Алтанцэцэгт гардуулж, багш тамирчдад амжилт хүсэв.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-02-28 150.129.141.147

ЖАНХУУ ОГЦОР

Avatar

lodon 2019-02-28 98.237.202.230

tur gedeg bol zuvhun sportiin holboo bish gedegiig ene hezee oilgoh bol

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-02-28 150.129.141.147

Хужааа нарыг бүгдийг нь хөөж гаргая, алаад өг, Барууны луйварчдыг тонилгоё” гэж араас турхирдаг Орос шовинист нүүрэн дээрээ болохоор Америкийн хөгжлийн агентлагт, х***а нарт баяр хүргэж “намайг уучлаарай” гэж доль хамж, си зинь пиний бөгсийг үнсэж, “б**с нь ямар ч муухай үнэргүй харин ч бүр сэнгэнэсэн гоё үнэртэй” гэх ойлголтыг өөрийн худалдаж авсан бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр 24 цагийн турш ард түмний тархийг угааж, хужааг доромжилсны төлөөсөнд Монголыг Шанхай гэх ломбардад тавих гэж

Avatar

Зочин 2019-02-28 120.16.138.211

ГОНИО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж