Ким Жон Ун анх удаа гадаадын сэтгүүлчийн асуултад хариулав

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун анх удаа гадаадын сэтгүүлчийн асуултад хариулав

Ким Жон Ун анх удаа гадаадын сэтгүүлчийн асуултад хариулав

Дэлхийн хамгийн хаалттай улсуудын нэг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Вьетнамд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийж буй хоёр дахь дээд хэмжээний уулзалтынхаа үеэр анх удаа гадаадын сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Ханойд дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө Трамп, Ким нар хаалттай яриа хэлэлцээ хийсэн бөгөөд хэвлэлийнхэнтэй уулзаж, зураг авах боломж олгоогүй байна. Хэлэлцээ хийсний дараа өрөөнөөс гармагц “Вашингтон пост” сонины сэтгүүлч Дэвид Накамүра Ким Жон Унд хандан “Та хэлэлцээ хийхдээ итгэлтэй байна уу” хэмээх богино асуулт асууж амжсан байна.

Тухайн үед Цагаан ордны ажилтнууд сэтгүүлчдийг өрөөнөөс гаргахыг хичээсэн боловч Хойд Солонгосын удирдагч орчуулагчдаа хандан асуултад маш товч хариулж, сэтгүүлчдийг гайхшруулжээ. Ким Жон Ун "Энэ талаар ярихад дэндүү эрт байна. Сайн үр дүнд хүрэх мэдрэмж төрж байна" хэмээн хэлсэн байна.

АНУ-ын аюулгүй байдлын төвийн шинжээч Дойуoн Ким “ Хойд Солонгосын удирдагч асуултад хариулахдаа таатай, итгэлтэй байсан бөгөөд гадаадын хэвлэл мэдээллийнхэн аль болох олон асуулт асуух ёстой байлаа” гэжээ.

Эх сурвалж: Washington Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж