MNBA: Тэргүүн хэсгийн сүүлийн тоглолтууд болов

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

MNBA: Тэргүүн хэсгийн сүүлийн тоглолтууд болов

MNBA: Тэргүүн хэсгийн сүүлийн тоглолтууд болов

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээн үргэлжилж байна. Үндэсний лигийн тэргүүн хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө

“ХОВД ШОНХОРУУД” ТЭРГҮҮН ХЭСГИЙГ ТЭРГҮҮЛЖ, УЛИРЛАА ДУУСГАЛАА

“Ховд Шонхорууд” болон “Өвөрхангай Тэнүүн Өлзий” баг учраа таарч тоглолоо. Тоглолтын эхний үед Өвөрхангай аймаг оноогоор илүүрхсэн юм. Гэхдээ хоёрдугаар үед “Шонхорууд” багийн тоглолт сэргэж, багаараа жигд тоглолтыг үзүүллээ. Тоглолтын эхний хагас нэг онооны зөрүүтэй өндөрлөсөн. Улмаар хоёрдугаар үед тун тэнцүүхэн өрсөлдөөн өрнөж, 107:106 онооны харьцаагаар “Ховд Шонхорууд” хожлоо. Тус тоглолтод Westley Hinton 24 оноогоор тэргүүлсэн бол Э.Дорж-Арилд 18 оноог авчээ.

“СҮХБААТАР АЛЬЯНС ТЕХ” ДӨРӨВДҮГЭЭР БАЙРААР ХАСАГДАХ ШАТАНД ШАЛГАРЛАА

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолт “Сүхбаатар Альянс тех” болон Хэнтий аймгийн багын хооронд боллоо. Тоглолтын эхний хагас 52:52-оор тэнцсэн. Гэхдээ хоёрдугаар хагаст “Сүхбаатар Альянс тех” баг илүү тоглосноор 104:101 онооны харьцаатай хожлоо. Тус тоглолтод Хэнтий аймаг самбартаа илүү байсан ч Сүхбаатар аймгийн 31 оновчтой дамжуулалт өгч бөмбөгийн шилжилт сайн хийсэн юм. Тоглолтын шилдгээр 19 оноо, найман самбар, дөрвөн оновчтой дамжуулалт өгсөн Б.Батзолбоо нэрлэгдлээ. Харин Хэнтий аймгийн багаас Ш.Мөнх-Эрдэнэ 35 оноог авч онцгой тоглолтоо гаргасан юм.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн Даваа, Лхагва, Бямба гаригуудад Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж