Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын  удирдах ажилтнууд аймгийн төвдөө нэгэн дор цуглаж “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зөвлөгөөнөө эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд, аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн эрүүл мэндийн салбарын 100 гаруй удирдах ажилтнууд оролцож,оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцэж байна. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, яамны удирдлагын багийн төлөөлөл оролцож, удирдах ажилтаны зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбар өнгөрсөн 2018 онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт Аз жаргалтай эрүүл хүүхдийн төлөө хамтдаа” уриан дор иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэнээр эхийн эндэгдэлгүй, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 2,1 промиллээр, нийт халдварт өвчний гаралтыг 23 хувиар, хувиар тус тус буруулж, нийт эрүүл мэндийн чанарын үзүүлэлтийг 80 хувийг сайжруулсан үр дүнг үзүүлжээ.

Мөн эрх барих эмэгтэйчүүдийн практикт умайн хүзүүний дутмагшлаас шалтгаалсан дутуу төрөлтөөс сэргийлэх цагираг тавих эмчилгээ, зүрх судасны практикт зүрхний зүүн ховдлын үйл ажиллагааг үнэлэх, гэмтлийн практикт түнхний үе солих,  хугарлын мэс заслууд зэрэг дэвшилтэт арга, технологийг нутагшуулах, БОЭТ болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд бүрэн автомат биохим, иммунологи, шээсний анализатор, дижитал рентген, ходоодны дуран, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, зарим сумдад рентген оношилгоог нэвтрүүлсэнээр анхан болон хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээний чадвахийг дэшлүүлсэн, орон нутагт чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж ажилласан байна.

 2019 онд  “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж