
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг 03.10 цагийн үед гарлаа. Тус дүүргийн 19 дүгээр хороо “Цайз”-ын 20-д амьдардаг 42 настай А гэдэг эмэгтэй нэг настай хүүхэдтэйгээ гэртээ унтаж байсан гэнэ. Гэтэл гэнэт гэр рүү нь машин орж ирээд эмэгтэйг дайрч амь насыг нь хөнөөжээ. Бяцхан охин бас хүнд гэмтсэн бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Талийгаачийнх замын ойролцоо ч хашаатай байсан гэнэ. Энэ гэмт хэргийг үйлдэгч эмэгтэй хүн бөгөөд 20 настай тэрбээр жолооны эрхээ аваад нэг сар болж байсан юм байна. 12-99 УНГ Тoyota carina маркийн машины жолооч урьд шөнө төрсөн өдрөө тэмдэглэсэн гэж цагдаагийнханд мэдүүлжээ. Харин үлээлгэхэд согтуурлын зэрэг илрээгүй гэнэ.
Ойрны эх сурвалжийн мэдээлж байгаагаар жолооч охин эрүүл байсан ч дадлага туршлагагүй, айж сандрахдаа машинаа зогсоох гэж оролдсон ч хурдаа нэмсээр хашаа, гэрийг дайрсан бололтой гэв. Хүний амь нас хөнөөсөн эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Х.Хангал
Зочин 2010-03-11 202.131.238.90
dairsan geh ter ohiniig shorond hii
Зочин 2010-03-11 202.131.238.90
yaandaa yugaa ch medehgui eejiin hairiig amsaj chadaagui huhnuusuu ch garaagui bhdaa eejeesee hagatslaa daa huurhii harin dairsan teneg ohiniig nasaaar ni shorond hataa tegeed ter jaahan ohind sar bur tetgemj uguul
Зочин 2010-03-11 202.131.238.90
l*****n gichiig shorond hataa hohi ni pyazdaa min harin ter huurhii 1 nastai ohin yaanaa unmuus ni uneheer urvduj bna
Зочин 2010-03-11 202.55.191.24
dahiad neg zar computer deer mash hurdan aldaagui shivdeg hun mom zohiol kurs diplomiin ajil geed buh zuiliig sturgen hugatsaand naidvartai shivj ugnu mun sonin hevleld gereegeer shivelt hiine ene taliin holbogdoltoi ajil baival newsmn-d handaarai
Зочин 2010-03-11 202.55.191.24
bayachuuliin balmad huuhduud er ni davraad bgaa shd mungutei etseg ehdee bugdiig daatgaad uursduu uy ch hiisen yadgiin gesen yanztai bdiin