Дөрөвтэй хүү эмээгийнхээ цогцосны хажууд, цоожтой байшинд тав хоножээ | News.MN

Дөрөвтэй хүү эмээгийнхээ цогцосны хажууд, цоожтой байшинд тав хоножээ

Дөрөвтэй хүү эмээгийнхээ цогцосны хажууд, цоожтой байшинд тав хоножээ

Дөрөвтэй хүү эмээгийнхээ цогцосны хажууд, цоожтой байшинд тав хоножээ

Буриадын Улаан-Үд хотын багш, цагдаагийн ажилтнууд гэртээ түгжигдэж, ядарч сульдсан бага насны хүүг аварчээ. Түүнийг харж байсан ахмад настан гэнэт нас барсны улмаас хүү ийм хүнд байдалд орсон байна. Хүүг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа талаар "Тивик" телевиз мэдээлжээ.

Хүү хэд хоног цэцэрлэгтээ ирээгүй тул цэцэрлэгийн ажилтнууд цорын ганц асран хамгаалагч болох эмээ рүү нь утас цохисон ч холбогдож чадаагүй байна. Тиймээс багшийг нь хүүгийн гэр лүү явуулжээ. Хаалгыг нь тогшоод тусыг эс олсон тул Советский дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна.

Мэдээллийн дагуу цагдаа нар хүүгийн эмээтэйгээ амьдардаг гэрийн хаалгыг онгойлгож оржээ. Эмээ нь таван өдрийн өмнө нас барсан бөгөөд хүү тэр хугацаанд дэргэд нь байсан байна. Зөвхөн лонх ус, чихэр л хүүг өлсөж үхэх аюулаас аварчээ. Өдгөө хүү эмнэлэгт эмчлүүлж буй бөгөөд аюул алсарсан аж. Ахмад настны үхлийн шалтгаан тогтоогдсон. Хүүгийн эцэг эх харамсалтайгаар амиа алдаад удаагүй байгаа аж.

Эх сурвалж: rus.jauns.lv 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
187
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-28 217.149.165.117

Эвий дээ юугаа ч мэдэхгүй ямар хэцүү бсн болоо.Цэцэрлэгийн багш нар нь хүний төлөө ямар сайн ажиллаж вэ. Гэрт очоогүй бол тэр жаахан хүү яах байсныг бодохоос сэтгэл эвгүйдэж байна.Монголд ингэж өөрийн харъяаллын хүшхдийнхээ араас явдаг багш хэд байдаг вэ бодох маш том сэдэв байнаа!

Avatar

аааа 2019-02-28 202.131.234.242

эвийдээ. Ямар аймар байсан бол. Өрөвдчихлөө

Avatar

!aaaaaaaa 2019-02-28 202.9.42.42

Huurhiiduu unshaad bvr setgel uvdchihluu burhan mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж