Туузыг нь хайчилж дуусдаггүй ажил

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Туузыг нь хайчилж дуусдаггүй ажил

Туузыг нь хайчилж дуусдаггүй ажил

Одоогоос таван сарын өмнө буюу 2018 оны наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр  Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төслийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолыг тууз хайчлан эхлүүлж байсан бол өнөөдөр /2019.02.28/ шав тавив.  Үндсэндээ хоёр удаа барилгын ажлыг эхлүүлчихэв үү гэж хэлж болмоор.

Учир нь таван сарын өмнө болсон арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнгөрсөн хавар БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар Хятад Улсад айлчлах үеэр яригдсан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээр бодит биеллээ олж байгаад баяртай байна. Тэр үед ОУ-ын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан маань өнөөдөр ажил хэрэг болж байна. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хүн амаа цэвэр усаар хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, агаар орчны бохирдлыг арилгаж, хотын дэд бүтцийг өргөжүүлэх тухай тусгасан байгаа. Үүний нэг нь төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах явдал байсан юм. Энэ төсөл хэрэгжсэнээр агаар орчны бохирдол буурч 1,5 сая иргэн аюулгүй орчинд амьдрахад чухал хувь нэмэр оруулах болно. Яг одооноос Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байгааг мэдэгдэж байна. Цаашид манай хоёр орны харилцаа өргөжин дэвжихийн ерөөл дэвшүүлье” гэж хэлж байв.

Харин өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх зорилт тусгагдсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэхүү төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж төслийн барилгын ажлыг өнөөдөр эхэлж байна” хэмээн ярилаа. Шинээр барих төв цэвэрлэх байгууламжийг Хятад улсаас олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барина. Нийтдээ 300 сая ам.доллар зарцуулах юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж