Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв цоожтой байсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв цоожтой байсаар байх уу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв цоожтой байсаар байх уу?

Монгол Улсад 11 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдэд зориулсан сэргээн засах төвийг БНХАУ буцалтгүй тусламжаар барьж өгсөн. Тус төвийн шавыг 2016 оны дөрөвдүгээр сард тавьж, нээлтийн үйл ажиллагаа нь 2019 оны нэгдүгээр сарын 24-нд ёслол төгөлдөр болсон билээ. Гэвч тус төвийн үйл ажиллагаа одоог болтол эхлээгүй байна.

Бараг шавь тавьсан өдрөөс эхлэн хүлээсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нээлтээ хийсэн өдрөөс нь тус төвийг зорьж, цоожтой хаалга “мөргөх” болжээ.

Тус төвийн үйл ажиллагаа хэзээ эхлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүний нөөц, хөгжил хариуцсан мэргэжилтэн У.Маралмаагаас тодрууллаа. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгыг нэгдүгээр сарын 24-нд хүлээж авсан. Одоогоор төвийн үйл ажиллагаа эхлээгүй байгаа. Бид одоогоор тэнд ажиллах хүний нөөцийг бүрдүүлж, материал, анкет зэргийг нь хүлээн авч байна. Эхний ээлжид эмч, нийгмийн ажилтан зэргийг хангалттай бүрдүүлэх юм. Бас шугам сүлжээний бага зэргийн ажил үлдсэн байгаа. Түүнийг нь одоо хийнэ. Төвийн үйл ажиллагааг таваас зургаадугаар сард эхлүүлэх байх” гэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийг БНХАУ-ын буцалтгүй тусламж болох 30 сая ам.доллараар барьсан юм. Сонгинохайрхан дүүргийн 20 хороонд 14.990 ам метр талбайд сүндэрлэх тус төвд дараах үйлчилгээг үзүүлэх ажээ.

  • Орон нутаг болон алслагдсан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамт 14-21 хоногийн хугацаанд хэвтэж, сэргээн засах эмчилгээ хийлгэх боломжтой
  • Сэргээн засах төв нь 250 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ортой, амбулатори эмчилгээнд өдөртөө 250 хүүхдийг хамруулах хүчин чадалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж