20 зорчигч амиа алдаж, Египетийн Зам тээврийн сайд огцров

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

20 зорчигч амиа алдаж, Египетийн Зам тээврийн сайд огцров

20 зорчигч амиа алдаж, Египетийн Зам тээврийн сайд огцров

Египетийн нийслэл Каир хотод лхагва гариг (2019.02.27)-т гал тэргэнд гал гарч, 20 гаруй хүн амиа алдаж, 43 хүн гэмтэж бэртсэн байна. Египетийн телевизээр мэдээлснээр, осол гарсны дараа галт тэрэгний жолоочийг баривчилжээ.

Энэхүү харамсалтай осол гарсантай холбогдуулан лхагва гаригт тус улсын Зам тээврийн сайд Хешам Арафат огцрох хүсэлт гаргасныг Египетийн парламент хүлээн авсан байна.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Хала Заедын мэдээлснээр, галын улмаас хохирогчдын цогцсыг эвлүүлж, таниулахад хүндрэлтэй байгаа аж. Мөн тэрбээр “Дор хаяж 20 хүн амиа алдаж, 43 хүн бэртэж гэмтсэнээс 15-ыг нь эмчлээд явуулсан” гэжээ. Өмнө нь Египетийн телевизээр галын улмаас амиа алдагсдын тоо 25-д хүрч, 50 хүн гэмтэж бэртсэн хэмээн мэдээлсэн байна. Эмч нарын мэдээлснээр, гэмтэж бэртсэн хүмүүсийн биеийн байдал тун хүнд байгаа аж.

Амиа алдагсдын гэр бүлд тус бүр 80 мянган египет фунт /4750 ам.доллар/, ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд 25 мянган египет фунтын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж