Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын комисс хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын комисс хуралдлаа

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын комисс хуралдлаа

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс өнөөдөр 5 дах удаагийн хуралдаанаараа тооллогын ажлын явц, салбар комиссоос улсын комисст хандаж албан бичгээр гаргасан санал, хүсэлтийг  хэлэлцэж, салбар комисст арга зүйн зөвлөмж зөвлөгөө өгч, хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг хүргүүлж ажиллахаар боллоо.

Олон нийтэд нээлттэй тооллогын цахим сайтын мэдээлэл 2019 оны 2 сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минутад шинэчлэгдсэн байдлаар Улсын тооллогын ажил 64,5 хувьтай явагдаж байна. Үүнээс Төрийн өмчийн музей, бусад байгууллагын тооллого 73 хувь, орон нутгийн өмчийн музей 78 хувь, сумдын орон нутаг судлах танхимын тооллогын ажил 10,5 хувьтай явагдаж байна.  Аймгуудын тооллогын Салбар комисс аймгийн музейн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тоолж дуусган, энэ цаг хугацаанд аймгийнхаа сумдын орон нутаг сурталчилах танхимын тооллогыг хийж эхлүүлээд байна.  Одоогийн байдлаар Сүхбаатар, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн музейд болон Хөшөө цайдам музей, Үндэсний номын сангийн үнэт ховор номын фондын тооллогын ажил 100 хувь хийгдсэн байна.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс Үлэг гүрвэлийн төв музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Дорнод аймгийн музей, Монгол төрийн түүхийн музей, Монголын үндэсний музейн тооллогын салбар комиссоос ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж зохих шийдвэрийг  гаргалаа.

Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж