Хорих 461-р ангийн ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Хорих 461-р ангийн ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өнөөдөр /2019.02.28/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан гавъяат хуульч, шүүгч асан Л.Бямбаагийн амь насаа алдсан хэрэгт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх арга хэмжээ авчээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 22-нд талийгаач амь насаа алдсан өдөр үүрэг гүйцэтгэж байсан давхрын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын ажилтан, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр,  дүрс бичлэгийн ажилтан, ерөнхий эргүүл, ээлжийн дарга нар болон тус газрын даргыг ажлын байран дээр хяналтаа сулруулж, хариуцлага алдсан нь шалгалтаар тогтоогдсон гэж ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр хэллээ.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Хэргийн газраас гэрээслэл хурааж авсан

ЦЕГ: Хэргийн газраас гэрээслэл хурааж авсан

Тэрбээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын ажил өчигдөр дуусч өнөөдөр дүнг хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Шалгалтын явцад иргэн Б амь насаа алддаг өдөр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид ажлын байран дээрээ хариуцлага алдсан болохыг нь тогтоосон. Дээрх нэр дурдсан алба хаагчид ажилдаа хариуцлагагүй хандаж, сонор сэрэмжээ алдаж, хяналтаа сулруулсан. Цагдан хорих 461 дүгээр анги маш том хорих анги гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс болон хорих ялтай иргэд цагдан хоригдож байдаг тул маш ачаалалтай байдаг. Үндсэндээ нэг болон хоёр давхар нь өөр бусад хорих ангитай тэнцэхүйц хэмжээний хүнтэй байдаг, ачаалалтай газар. Хоногийн 24 цагт хөл хөдөлгөөнтэй газар байдаг учраас анхаарал сонор сэрэмж өндөр байхыг шаардаж байдаг обьект юм. Эрүүгийн хэрэгтэй холбоотой хэргийн мэдээллийг та бүхэнд өгөх боломжгүй” гэлээ.

Талийгаач өрөөндөө ганцаараа хоригдож байхдаа амиа алдсан нь олны анхаарлын төвд буй. Тэрээр амиа хорлоогүй, хэн нэгний дарамт шахалтад өртсөн байж болзошгүй гэсэн олон таамаг байна. Мөн хэргийн газраас олдсон гэрээслэлийн тухайд ШШГЕГ-аас мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж