БНСУ-ын Чомданжонбу байгууллагын төлөөлөгчид ГЗБГЗЗГ-т ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Чомданжонбу байгууллагын төлөөлөгчид ГЗБГЗЗГ-т ажиллаж байна

БНСУ-ын Чомданжонбу байгууллагын төлөөлөгчид ГЗБГЗЗГ-т ажиллаж байна

БНСУ-ын Чомданжонбу байгууллагын төлөөлөгчид 2019 оны 02 дугаар сарын 25-наас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд ГЗБГЗЗГ-т ажиллахаар хүрэлцэн ирлээ. Тус байгууллагын төлөөлөгчид ГЗБГЗЗГ-ын удирдлагатай уулзан “Нээлттэй ГМС шийдэлд суурилсан өгөгдлийн сангийн нэгдсэн систем” төслийн саналаа танилцуулав.

Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь өгөгдөл, мэдээлэл болох байр зүйн зураг, орон зайн өгөгдлийн сан, газрын кадастрын нэгдсэн сангийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж цаашид хэрэгжүүлэх төслийн талаар харилцан санал бодлоо солилцов.

Мөн НХТЕТГ-ын Хот байгуулалтын мэдээллийн сан, геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг зарим аж ахуйн нэгжийн суурь өгөгдөл, мэдээлэл хэрхэн шинэчилж байгаа байдалтай танилцана.

Тус байгууллага төслийн эхний шатанд одоогийн нөхцөл, байдлын судалгаа хийж, 2 дахь шатанд ГЗБГЗЗГ-ын 2 ажилтныг 2019 оны 5 сард БНСУ-д сургалтад хамруулж, 3 дахь шатанд хамтран хэрэгжүүлэх төслийн саналыг ГЗБГЗЗГ-т танилцуулах юм.

Эх сурвалж: ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГЗҮЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж