Samsung Galaxy M30 ухаалаг утас ирэх сараас худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy M30 ухаалаг утас ирэх сараас худалдаанд гарна

Samsung Galaxy M30 ухаалаг утас ирэх сараас худалдаанд гарна

“Samsung” брэнд ухаалаг утасны нэр төрлөө нэмсээр байна. Энэ удаад “Samsung Galaxy M” загварын ухаалаг утас Galaxy M30-ыг танилцууллаа. Энэ утас нь урьд нь худалдаанд гарсан М10, М20 загваруудаа бодвол ард талдаа гурамсан 16 мегапиксель камертай, дэлгэц нь 16,256 см хэмжээтэй Super AMOLED технологиор бүтээгдсэн 5000 mAh батерейтай ажээ. Galaxy M30 утасны хувьд 2019 оны гуравдугаар сарын 7-ноос Amazon.in, Samsung e-shop зэрэг интернэт дэлгүүрүүдээр борлуулагдаж эхлэх юм байна.

Samsung Galaxy M30 загварын ухаалаг утасны хувьд 4GB Рамтай, 64GB багтаамжтай нь Rs14,990 буюу 210$, 6GB рамтай 128GB багтаамжтай нь Rs17,990 буюу 250 ам.долларын үнээр худалдаалагдах ажээ. Өнгөний сонголтын хувьд хар, цэнхэр өнгөтэй юм байна.

Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж