Хошууч генерал Митч Митчеллийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Хошууч генерал Митч Митчеллийг хүлээн авч уулзлаа

Хошууч генерал Митч Митчеллийг хүлээн авч уулзлаа

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Батлан хамгаалах яамны Хөгжил, номлол, үзэл баримтлалын төвийн захирал, хошууч генерал Митч Митчелл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр БХЯ-ны Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг болон ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар тус бүр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хурандаа Д.Ганхуяг хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар, бригадын генерал Д.Ганзориг “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургуулийн хүрээнд хоёр орны цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцдог тухай ярилцсан. Мөн энэ үеэр хошууч генерал Митч Митчелл өөрийнх нь удирддаг төвөөс “Дэлхий дахины стратегийн цаг үеийн байдал, ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” номын зургаа дахь хэвлэлийг өнгөрсөн онд шинэчлэн гаргасан. Энэ номонд дэлхий дахины аюулгүй байдалд ойрын 50 жилд гарах өөрчлөлтүүдийг зургаан чиглэлээр судлан оруулсан тухай, батлан хамгаалах салбарын хөгжил дэвшилд эрдэмтэн судлаачдынхаа судалгаа шинжилгээг ашигладаг тухай ярьж байсан юм.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж