Монгол бүжгийн хатан эх Д.Нанжидийг маргааш хөдөөлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Монгол бүжгийн хатан эх Д.Нанжидийг маргааш хөдөөлүүлнэ

Монгол бүжгийн хатан эх Д.Нанжидийг маргааш хөдөөлүүлнэ

Монгол Улсын Ардын жүжигчин, монгол бүжгийн дэг сургалтыг үндэслэгч, монгол бүжгийн хатан эх Д.Нанжид хоёрдугаар сарын 25-нд ертөнцийн мөнх бусыг үзэж, монголын бүжгийн урлаг, соёл, урлагийн салбарт хүнд гарз тохиосон. Түүнийг маргааш /2019.03.01/ 07.00 цагаас Улсын драмын эрдмийн театраас хөдөөлүүлэхээр болжээ.

Тэрээр амьдралынхаа 70 орчим жилийг монгол бүжгийг судлах, сурталчлахад зарцуулж, монгол бүжгийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний байгуулсан гавьяаг ард түмэн үнэлж, монгол бүжгийн хатан эх хэмээдэг байсан билээ.

Д.Нанжид  нь 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрж, 1948 онд Уран сайхны сургуулийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Мөн тэрээр 1945-1972 онд Улсын эстрад концертын товчоо, Улсын ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, 1975-1984 онд Улсын багшийн сургуульд бүжгийн багш, 1984-1990 онд Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театр, 1991-1992 онд “Дүнжингарав” чуулгад бүжиг дэглээч, 1992-1997 онд МУИС-ийн Ардын урлагийн тэнхимд багш, 1993 оноос Эртний сайхан чуулга, 1993-2013 онд СУИС-ийн Театрын урлагийн факультетийн бүжгийн тэнхимийн багш, 2013-2019 онд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн бүжгийн багш, зөвлөх профессороор ажиллаж байсан юм.

Мөн тэрээр энэ хугацаанд 300 гаруй бүжигт бүжиглэн, 40 гаруй бүжгийг гоцолж, 280 гаруй бүжгийг дэглэсэн байна.

Түүний хөдөлмөр, гавьяаг үнэлж 1969 онд БНМАУ-ын “Гавьяат жүжигчин” цол, 1981 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан”, 1986 онд “Алтан гадас” одон, 2011 онд “Шилдэг соёлын өвлөн уламжлагч”-аар тодруулж “Мөнгөн мод” цом, 2018 онд “Ардын жүжигчин” цолоор тус тус шагнажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж