Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн сургалтыг амжилттай зохион байгууллаа | News.MN

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн сургалтыг амжилттай зохион байгууллаа

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн сургалтыг амжилттай зохион байгууллаа

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн сургалтыг амжилттай зохион байгууллаа

2018 онд эхлүүлж байсан Коломбо хөтөлбөрийн 3 дахь удаагийн сургалтыг АНУ-ын Төрийн департмент, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 26-ыг дуустал амжилттай зохион байгуулж дууслаа. “Коломбо хөтөлбөр” нь Дэлхийн 47 орныг эгнээндээ нэгтгэсэн Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Олон улсын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь суурь түвшний 8 курс, ахисан түвшний 22 курстэй. Энэ оны 5-р сард үлдсэн 1 модул(UTC4) сургалтыг зохион байгуулснаарсуурь түвшний бүх сургалтыг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлж дуусна. Үүний дараа ахисан түвшний сургалтыг эхлүүлэх боломж бүрдэнэ.

Коломбо хөтөлбөрийн сургалтанд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын 2 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1 багш, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 шинжээч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 12 эмч, мэргэжилтэн, Нийслэлийн наркологийн эмнэлэгийн 1 эмч, Нийслэлийн 28 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, 47 дугаар сургуулийн сургалтын менежер зэрэг олон мэргэжлийн төлөөлөл оролцож байна.Үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж буй 21 мэргэжилтэнцаашид Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт Олон улсны  хөтөлбөрөөр Үндэсний сургагч багш нарыг шат дараатай бэлдэх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж