ЦЕГ: Хэргийн газраас гэрээслэл хурааж авсан

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Хэргийн газраас гэрээслэл хурааж авсан

ЦЕГ: Хэргийн газраас гэрээслэл хурааж авсан

Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан хуульч Л.Бямбаагийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2019.02.28/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тус газрынхан “Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид Л. Бямбаа нас барсан хэрэгт Мөрдөн байцаах албаны даргын тогтоолоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр амь хохирогч Л.Бямбааг захиалгаар хөнөөсөн гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт холбогдолтой бүхий л шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хорих ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан. Амь хохирогчийн үхлийн шалтгаан болон хэрэг газраас хураан авсан эд мөрийн баримтуудыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон. Одоогоор хараахан дүгнэлт гараагүй байна. Энэ хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т зааснаар зөвхөн прокурорын зөвшөөрсөн хэмжээнд дээрх мэдээллийг хүргэж байна” гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Талийгаачийг амиа хорлосон уу, гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг тогтоогоогүй байгаа гэсэн үг үү?

-Шүүхийн шинжилгээний хүрээлэнд амь хохирогчид хийсэн шинжээчийн дүгнэлт гараагүй учраас хэлэх боломжгүй.

-Талийгаач гэрээслэл үлдээсэн гэсэн энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хурааж авсан. Тухайн гэрээслэлийг шинжлүүлэхээр шинжээч томилсон байгаа.

-Камерын бичлэг алдагдсан гэсэн мэдээлэл бий?

-Камерын бичлэгийг бид нар хэргийн газраас үзлэг хийхдээ эд мөрийн баримтаар хураан авсан.

-Талийгаачийн холбогдсон авлигын хэргийг мөрдөн байцаагч нар шалгаж байгаа гэсэн энэ үнэн үү?

-Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас хууль зөрчөн эрүүдэн шүүсэн, мөн ШШГЕГ-ын алба хаагчдаас ажлын хариуцлага алдсан хэрэгт холбогдох ажиллагаа хийгээд явж байгаа.

Э.АРИУН

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж