"Би нийгмийн бухимдлыг тайлахын тулд нэр дэвшиж байна" | News.MN

"Би нийгмийн бухимдлыг тайлахын тулд нэр дэвшиж байна"

"Би нийгмийн бухимдлыг тайлахын тулд нэр дэвшиж байна"

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ээлжит ХХ Их хурал Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Тус Их хурлаар МҮХАҮТ-ын өнгөрсөн дөрвөн жилийн тайланг хэлэлцэхээс гадна Удирдлагын шинэ багийг сонгоно. Энэ удаагийн Их хуралд МҮХАҮТ-ын тэргүүлэгчид, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс гадна ААН-үүдийг төлөөлж хот, хөдөөгийн 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД  НЭР ДЭВШИГЧИД:

  1. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг
  2. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр одоо ажиллаж буй Б.Лхагважав
  3. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан
  4. “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин
  5. "Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл

Хурлын эхлэл хэсэг хэвлэлийнхэнд нээлттэй байсан бол одоо хаалттайгаар хуралдаж байна. Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хурлын үеэр тус танхимын дүрэмд өөрчлөлт оруулах эрхийг нь Удирдах зөвлөлөөс салгасан атал үүнийг зөрчиж байгааг эсэргүүцсэн юм. Энэ талаар түүнээс тодрууллаа. 

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ:

“Өнөөдөр энэ хурал хүчин төгөлдөр болох эсэх нь эргэлзээтэй. МҮХАҮТ-ын дүрмийн 7.9.1 дахь заалтыг түдгэлзүүлсүгэй буюу Удирдах зөвлөл нь гишүүдийнхээ өмнөөс түр өөрчлөлт дүрэмд оруулна гэдэг нь  хууль бус заалт гэж шүүхээс түдгэлзүүлсэн бичиг нь өнөөдөр ирсэн. Гэтэл өнөөдөр танхимынхаа эрхийг хууль бусаар авах нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Өнөөдрийн хуралд танхимын гишүүн бус 200 хүн оролцож байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлдөг хамгийн гол байгууллага нь хайрцаглагдаж, гадуур гүтгэлэг хүртэл явуулж байгаа нь харамсалтай. Оюутнуудыг хөлсөлж биткойныг эсэргүүцүүлж байна. Өнгөрсөн Их хурал 2014 оны арванхоёрдугаар сарын 08-нд болсон. Дүрэмдээ дөрвөн жилийн бүрэн эрхтэй байна гээд заасан байдаг. Одоогийн удирдлагуудын бүрэн эрх нь дууссан гэсэн үг. Хоёрдугаарт, танхимын гишүүд дөрвөн жилд нэг удаа МҮХАҮТ-ын хийсэн ажлын тайланг авах гэж хуралдах болохоос биш тэдний муухан найруулсан жүжгийг үзэх гэж ирээгүй. Танхимын удирдлагууд  амь тэмцэн байж эрх мэдлээ хадгалах бүхий л аргыг хийж байна. Гишүүдээ сонсох хүсэл зориг алга.

UFC” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН:

МҮХАҮТ өнөөдөр олон улсын жишигт хүрсэн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Монголд нийт 150 мянга орчим ААН бүртгэлтэй байдгаас үүний 40 мянга нь үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл өнөөдрийн хуралд 600 орчим ААН-ийн төлөөлөл ирсэн байна. Энэ нь тооны хувьд МҮХАҮТ Монголын нийт бизнес эрхлэгчдийг төлөөлж чадахгүй байгааг илтгэж байгаа юм. Цаашид танхим гишүүнчлэлийн асуудлаа тодорхой болгох ёстой. Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ чиглэлд түлхүү ажиллана.

“БУЯН” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Б.ЖАРГАЛСАЙХАН-аас  МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид яагаад нэр дэвшиж байгаа талаар асуухад тэрбээр “Найз нөхдийн зүгээс надад хандан “Та бол улс төрийн ажил хийж байсан хүн. Улстөрчдийн ихэнхийг нь таньж мэднэ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болсноор арай өндөр шаардлага тавьж нийгэмд үүссэн бухимдлыг тайлахад илүү их идэвх зүтгэлтэй оролцох хүний нэг. Тийм учраас танхимын удирдлагад орж өрсөлд” гэдгийг хэлсэн” гэв. Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Хуралд оролцож байгаа компаниудын төлөөлөл бусдын нөлөөгөөр сонголт хийх хэмжээний жижигхэн гэж харахгүй байна. Өөрсдийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хийгээсэй гэж хүсч байна. Надад тэдний үзэл бодолд хөндлөнгөөс нөлөөлөх  хүсэл  алга.

Санал хураалтыг цахимаар авч дэлгэцэд санал хураалтын дүнг шууд харуулах бөгөөд хуралд оролцогчид "MNCCI" гэсэн тусгай аппликейшн татаж авснаар саналаа өгөх юм.

МҮХАҮТ-ын ээлжит ХХ Их хурлаар яг одоо Хяналтын зөвлөлийн 2015-2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж байна.

Сонирхуулахад, МҮХАҮТ нь 59 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, 21 аймагт салбар танхимтай, 3500 гаруй гишүүн байгууллага, дэргэдээ 20 гаруй бизнесийн зөвлөлтэй, дэлхийн долоон оронд өргөмжит төлөөлөгчийн газартай бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төлөөлдөг, бие даасан хуультай ТББ юм.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-28 62.94.198.32

Даршилсан огурци импортлодог нөхрөөр ААН-г төлөөлдөг байгууллагын ерөнхийлөгч болгоцон элгийн улс шүү.

Avatar

Зочин 2019-02-28 182.160.0.115

dahiad sandal suudliin baildaan yasan ch sandal suudald suuh durtai humuus we

Avatar

Nymka 2019-02-28 103.229.121.228

Durakuud zailtsgaa…DE FAKTO terguun boloh uchirtai shuu

Avatar

Зочин 2019-02-28 66.181.177.16

ene hedees uur hun mongold baidaggui yum baihdaa.uursdiihuu companiig sain ajilluulaad bayalag buteehee bodooch. darga hiihiim don tuschihsan heden nuhduud yum bolgon deer yavj baih yum.

Avatar

ЭХ ОРОНЧ 2019-02-28 202.9.43.244

ЛХАГВАЖАВ НЬ ДЭЭР ЭЭ. БУСАД НЬ ЖИЖИГ ГАРЫН АСМАН УЛСТӨРЧИД. УЛСТӨРӨӨ Ч ОЛИГТОЙ ХИЙСЭН ЮМГҮЙ. ЭНД ТЭНД ОЧИЖ ҮЙМҮҮЛНЭ.

Avatar

Зочин 2019-02-28 202.126.89.63

Лхагважавыг хараад байхад ард түмэнд хатуу хүн бна лээ.

Avatar

Ах 2019-02-28 114.129.101.102

Эд нарын хажууд Ганбууш хамаагүй дээр дээ

Avatar

kkk 2019-02-28 195.220.86.253

UFC 🙂

Avatar

Маргад 2019-02-28 106.186.233.133

Дуламням захирлыг болгое

Avatar

ааа 2019-02-28 80.231.230.193

Эдний Eagle TV-ээр гарсан ярилцлагыг харсан. Уг нь, Лхагважав бол нэлээд сүрхий гар, захирлаар улиран сонгогдоход зүгээр гэж бодож явсан, гэхдээ яриа нь ондоо болсон байна лээ. Том байгууллагыг толгойлж цөөн жил явсан учраас эрх мэдэл, ямба, хүч чадлыг амтлаад зальжин улстөрч шиг онцгүй болжээ. Цаг нь болсон гэж ойлгож байна, явсан нь дээр. Ганхуяг байж болох боловч бас л худлаа гар л даа. Буян Жагаа, Түмэнгэрэл хоёр бүр худлаа. Харин, Амартүвшин гэдэг энэ нөхөр аваад явчиж мэдэхээр санагдсан шү

Avatar

Зочин 2019-02-28 202.126.89.245

БУЯН ЖАГАА Ч БУХИМДАЛЫГ ТАЙЛАХ БИШ ДЭВЭРГЭХ ЛУЙВАРЧИН !!! ЮУ Ч ГЭЖ БҮЛТЭРНЭ !!! ТЭТГЭВРИЙН ХЭДЭН ЦААСАА ЭМРЭЭД СУУСАН ЧИНЬ ДЭЭР БАЙХАА !!!

Avatar

Byyni noxoi 2019-02-28 202.21.106.147

Buyan Jagaa ochij ochij Tanximiin Oyunchimeg avgain byyni noxoi bolj songyylid oroltsoj Amarsaixand sanalaa xydaldax gej baigaa yum bish yy? Ouynchimeg tanximiin mongoor tyylichixaad odoo Amartyvshing devshyylj gargaxin tyld jargalsaixang sonyylid orsoldyylj sanal xyvaaltsaad neree tatyylax zorilgotoi yumaa daa. Amartyvshin gej estoi jinxene bie ynelegch bainaa. Ulaanbaatar Xydaldaani tanxim geed yu ch xiij chadaagyi baij yaj Mongolin Xydaldaa aj yildveriin tanximiin eronxiilogch moroodood

Avatar

Зочин 2019-02-28 124.158.94.9

Төрийн бус байгууллага байж хаалттай хуралдаад байхдаа яах вэ

Avatar

Зочин 2019-02-28 202.70.46.20

ganhuyag gej neg hudlaaa piuzdaaaaa bainaaa hahaha. Buh ym ruu uschin eguu n****

Avatar

Зочин 2019-02-28 202.126.89.94

Жагаа мэдрэлийг тавьж болохгүй. БНН-хаа дэд хороо болгоно. Буцаад буухгүйн тодорхой. Жагааг өнгөрсний дараа танхимийг түүнээс буцааж авах байх. Ганхуяг нь уг нь арай дээр байх

Avatar

Zochin 2019-02-28 112.72.2.62

Seruun zuudleh umaa

Avatar

ЗОЧИН 2019-02-28 202.21.126.30

ганхуяг угаасаа дандаа нийгэмд сенсаац дэгдээж явдаг нөхөр. Яг гарсан үр дүн юу байна. Цахим мөнгө гээ л баахан гөвсөн. Хаана байна. Энэ нөхөр дэмий хурал эхлэхэд үймүүлээд л анхнаасаа л жулик болохоо харууллаа. Тэр Түмэнгэрэл гэж дүлгэнэсэн нөхөр бүр дэмии. Нөгөө шаркуудын нэвтрүүлэг дээр харсан биз дээ. Хөөрхөн амбицтай гавъяатын тэмдэгээ зүүх дуртай нөхөр

Avatar

Үхсэн хүн 2019-02-28 112.72.11.103

Энэ Болор дуран-аар шалгав гэдгээ боль эсвэл шалга! Үг үсэгний алдаа гэж авах юм алга

Avatar

Зочин 2019-02-28 202.21.111.170

Ганхуяг гэж мэдрэл муутай хүн болчих вий дээ

Avatar

ЗОЧИН 2019-02-28 103.10.23.6

Ганхуяг захирал болчих байхаа

Avatar

Зочин 2019-02-28 202.9.43.241

Балиар салаавч энд бас хэрүүл өдөөгөөл байна

Avatar

Зочин 2019-02-28 202.9.43.241

жагаа уруулаа будчиж

Avatar

Зочин 2019-02-28 212.34.48.65

ЖАРГАЛСАЙХНЫ ДЭРГЭД БУСАД НЬ ЖУЛДАЖ БАЙНАА.

Avatar

Tseenee 2019-02-28 202.126.89.56

Jagaa garchaasai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж