Трамп: Майкл Коэн миний тухай худал мэдээлэл хийсэн

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

LiveТрамп: Майкл Коэн миний тухай худал мэдээлэл хийсэн

Трамп: Майкл Коэн миний тухай худал мэдээлэл хийсэн
16 : 49
2019-2-28

Трамп: Чухал уулзалтын үеэр Майкл Коэн миний тухай худал мэдээлэл хийсэн

 
16 : 12
2019-2-28

Трамп: Хоёр тал хоригийн асуудлаар санал зөрчилдсөн

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэвлэлийн хурал үргэлжилж байна. Тэрбээр 
 
“Ким Жон Ун Ёнбён бүс дэх бүх цөмийн реакторуудаа устгана гэж амлаад оронд нь АНУ-аас тавьсан бүх хоригоо цуцлахыг санал болгосон. Харамсалтай нь, бидний зүгээс түүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй байлаа. Энэ удаагийн уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй нь хоригийн асуудлаар талууд зөвшилцөлд хүрээгүйгээс болсон гэж хэлж болно.
 
Мөн бид 2017 онд Хойд Солонгост хилс хэргээр баривчлагдан хоригдож байгаад эх орондоо ирээд нас барсан АНУ-ын иргэн Отто Уормбирын асуудлаар ярилцсан. Түүнд тохиолдсон зүйлд бид үнэхээр харамсаж байна. Ямар хэцүү байсныг ч ойлгож байна. Гэхдээ удирдагч Ким тухайн үед АНУ-ын иргэн хэлмэгдэж байгааг огт мэдээгүй гэсэн. Хэрвээ Ким Жон Ун энэ хэргийг эрт мэдсэн бол түүнийг ийм байдалд орох хүртэл хэрэг муугаар эргэхгүй байсан гэж би бодож байна. Мөн удирдагч Ким Жон Ун дээрх хэрэгт үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлсэн” хэмээн хэлжээ.

 
15 : 46
2019-2-28

Трамп: Ким Жон Ун хэлэлцээ хийхэд бэлэн биш байлаа

52926893_339415230008195_8924679884874186752_n

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар 14.00 цагт хэвлэлийн хурал хийхээр болсон ч тэрбээр цагтаа ирэлгүй зочид төлөөлөгчдийг 10 минут хүлээлгэсний эцэст ирэв.Хоцорч ирсэн Трамп олон улсын асуудал тэр дундаа Энэтхэг- Пакистаны хооронд үүсээд буй зөрчлийн талаар яриагаа эхэллээ.

Үүний дараа уулзалт тодорхой үр дүнд хүрэлгүй дуусах болсныг мэдэгдээд, Ким Жон Ун хэлэлцээр хийхэд хараахан бэлэн биш байсныг ч дурджээ. Мөн АНУ Хойд Солонгост тавьсан хоригуудаа цуцлах талаар сэтгүүлч асуухад тэрбээр үүнийг үгүйсгэв.

Тэрбээр “Уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй нь тийм ч сайшаалтай хэрэг биш. Гэхдээ Ким Жон Ун хэлэлцээнд бэлэн биш байлаа. Хойд Солонгосын талаас тус улсад тавьсан бүх хоригоо цуцлуулах санал тавьсан. Харин бид тэгэх бодолгүй байгаа. Заримдаа ямар ч үйлдэл хийхгүй орхих шаардлага үүсдэг. Энэ удаад яг л тийм зүйл боллоо. Гэхдээ залуу удирдагч Ким бид хоёрын харилцаанд ямар нэгэн асуудал үүсээгүй. Харилцан яриа хэлэлцээ цааш үргэлжлэх болно. Тэр надад дахин цөмийн зэвсэг туршихгүй гэдэг амлалт өгсөн. Түүхэн чухал уулзалтын дундуур миний өмгөөлөгч байсан Майкл Коэн тааламжгүй мэдэгдэл хийсэнд би харамсаж байна. Тэд худал мэдэгдлээ дараагийн долоо хоногт хийсэн бол дээр байлаа” хэмээн мэдэгдлээ.

15 : 15
2019-2-28

Азийн орнуудын хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд оржээ

53245777_2252651451731006_6409902311736344576_n

Ханойд болж буй АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын түүхэн дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт гэнэт өөрчлөлт орж, хэлэлцээ хоёр цагийн өмнө дуусах болсон мэдээ гарсан даруйд Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл савлаж эхэллээ.

Тухайлбал, Өмнөд Солонгосын “KOSPI”-ийн индекс 1,8 хувиар, “Kosdaq” индекс 2,3 хувиар тус тус буурснаас гадна “Samsung” зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш ч мөн тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байна.

Мөн воны ханш 0,6 хувиар буурч нэг ам.доллартай харьцах воны ханш 1,224 боллоо. Зөвхөн Өмнөд Солонгос ч гэлтгүй Хятад , Сингапур, Япон зэрэг Азийн томоохон орнуудын хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд ороод байна.

13 : 56
2019-2-28

Ким, Трамп нар үдийн зоогоо цуцаллаа

eafea9e48fc11a93803f32205c94cdb9

Вьетнамын нийслэл Ханой хотод болж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2019.02.28/ хоёр дахь өдрөө хэвийн үргэлжилж байв. Гэтэл АНУ-н Ерөнхийлөгч Дональд Трамп тодорхой бус шалтгаанаар өөрийн байрлаж буй зочид буудал руугаа явах шаардлагатай болж, уулзалтын хөтөлбөрт гэнэт өөрчлөлт орлоо.

Тодруулбал, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс дөнгөж саяхан мэдэгдэл хийжээ. Тэрбээр Трампын яаралтай буцах болсон шалтгааныг дурдсангүй. Гэхдээ шинжээчдийн таамаглаж буйгаар, Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн Ерөнхийлөгчийнхөө эсрэг мэдэгдэл хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэв. 

Холбоотой мэдээ

Майкл Коэн: Трамп бол арьс өнгөний үзэлтэн, худалч, луйварчин

Майкл Коэн: Трамп бол арьс өнгөний үзэлтэн, худалч, луйварчин

Хоёр улсын төрийн тэргүүн нар орон нутгийн цагаар 11.55 цагт үдийн зоог барих ёстой байсан ч үүнийгээ ийнхүү цуцаллаа. Харин Дональд Трамп Ким Жон Унтай хамтарсан хэлэлцээнд гарын үсэг зурах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч, Дональд Трамп орон нутгийн цагаар 14.00 цаг гэхэд сэтгүүлчдэд мэдэгдэл хийх юм байна.

Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Вьетнамд үлдэж, Бямба гариг хүртэл тус улс дахь айлчлалаа үргэлжлүүлэх юм байна.

Хоёр удирдагч нар төлөөлөгчдийн хамт уулзах үеэр сэтгүүлчид Ким Жон Унаас Солонгосын хойгийг зэвсгээс ангижруулахад бэлэн байгаа эсэхийг нь асуухад “Хэрвээ цөмийн зэвсгийг устгахыг хүсэхгүй байгаа бол одоо энд ингээд хэлэлцээ хийх гээд сууж байхгүй шүү дээ. Биднийг яриагаа үргэлжлүүлэх боломж олгохыг хэвлэлийнхнээс хүсч байна. Миний хувьд нэг хором ч үнэ цэнэтэй. Дэлхий нийтээрээ бидний уулзалтын үр дүнг хүлээн, анхааралтай ажиглаж байна. Тэдний хүссэн үр дүнг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Сайхан мэдээ дуулгана гэхээс тэсэн ядан хүлээж байна” хэмээн хэлжээ.

Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Энэ бол миний амьдралдаа сонссон хамгийн сайхан хариулт байна. Миний хувьд юун түрүүнд хурдан үр дүнд хүрэх чухал бус гагцхүү маш нягт хэлэлцээ хийж, сайн үр дүнд хүрэх чухал гэдгийг хэлье. Би Хойд Солонгосын удирдагчийн хэлсэн нааштай үгийг сонсоод маш их баярлаж байна” гээд Хойд Солонгос улсын эдийн засгийн байдал хурдтай сайжрах боломжтой гэдгийг дурдаад АНУ-ын зүгээс туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн АНУ Хойд Солонгост төлөөлөгчийн газраа нээхийг хүлээн зөвшөөрөх эсэхийг Ким Жон Унаас АНУ-ын нэгэн сэтгүүлч асуусан байна. Ким Жон Ун сэтгүүлчийн асуултад “Татгалзах зүйл байхгүй. Хэрэв ажил хэрэг болбол сайшаан дэмжихэд бэлэн байна” гэж хариулсан бол Дональд Трамп сэтгүүлчийн санааг “дажгүй санаа байна” хэмээн дэмжсэн байна.

Өнөөдрийн уулзалт орон нутгийн цагаар  09.00 цагт эхэлсэн бөгөөд гадаад дотоодын 2,500 орчим хэвлэлийн байгууллагын төлөөлөгчид тус уулзалтыг сурвалжилж байгаа юм.

Эх сурвалж:REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж