Сэтгэлд хоногшсон дууг өөрсдийнхөөрөө өөрчлөн дуулж, поп-опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг хамтлаг бол “Увертюра”. Тэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүсгүйчүүдтэй хамт тэмдэглэж, “ONE event hall”-д 18.00 цагаас VIP тоглолт хийхээр болжээ.
Хамтлагийнхан энэ үдэш шилдэг гэсэн уран бүтээлийн дээжээсээ үзэгч таны сонорыг мялаах аж. Тоглолтод урилгаар МУГЖ Г.Эрдэнэбат, Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, саксафонч н.Болдбаатар, ЦДБЭЧ-ын симфони найрал хөгжмийн хамт олон оролцох юм байна. Билетийн үнэ 100 мянган төгрөг бөгөөд 90003322, 99998959 дугаараас захиалах боломжтой аж.
Холбоотой мэдээ