“Х-ТҮЦ” продакшны ээлжит дэлгэцийн бүтээл болох “Солиот эх” кино ирэх дөрөвдүгээр сарын 3-7-ны хооронд Герман улсад болох “Independent days international film festival”-д өрсөлдөхөөр болжээ. Энэхүү фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс 100 гаруй кино оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. “Солиот эх” киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг ажиллаж, өөрөө гол дүрийг бүтээсэн. Тус бүтээлд эх хүний үрээ гэх чин сэтгэлийн тухай өгүүлдэг билээ. Кино энэ жил “Independent days international film festival” –аас гадна гурван наадамд өрсөлдөхөөр танилцуулгаа өгөөд байгаа юм.
Эх сурвалж: WWW.POLIT.MN