Монголын Кэндогийн Холбооны удирдлагууд шинээр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Монголын Кэндогийн Холбооны удирдлагууд шинээр сонгогдлоо

Монголын Кэндогийн Холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн даргаар Б.Самади, ерөнхий нарийн бичгийн даргаар М.Сарантуяа нар сонгогдлоо.

2019 оны хоёрдугаар сарын 24-ны ням гарагт Чингис Зочид буудалд зохион байгуулагдсан Монголын Кэндогийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлаар Удирдах зөвлөлийн дарга Р.Батдорж, болон Э.Тамир нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шинэ Удирдах зөвлөл байгуулагдаж, Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг тус тус сонгожээ.

Тус хурал нь Монголын кэндогийн холбооны 20 жилийн ойд тохиож байгаагаараа онцлогтой боллоо.

Ерөнхийлөгч, ба удирдах зөвлөлийн даргаар Б.Самади сонгогдсон байна. /Sky trading ХХК-ийн гүйцэтгэх захирал
Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүнээр М.Сарантуяа

Шинэ удирдах зөвлөлийн гишүүд

Удирдах зөвлөлийн бусад гишүүд:

  • Монголын кэндогийн холбоог үүсгэн байгуулагч Р.Батдорж
  • /Ди Би Эм Лизинг ХХК захирал/ Г.Пүрэвсүрэн
  • / Номин Констракшн Девелопмент Групп захирал / У.Мөнхзул

Сонирхуулахад  Монгол Улсад кэндогийн спорт 1994 оноос хөгжиж ирсэн ба одоогийн байдлаар Монголын Кэндогийн Холбоонд 200 гаруй тамирчидтай нийт 5 клуб (Улаанбаатар, Монгол, Бээс, Оргил, Чикара) үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн кэндогийн спортын Улсын Аварга шалгаруулах тэмцээн энэ оны 6 дугаар сард зохиогдохоор товлогдоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж