Үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгохоор ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгохоор ажиллаж байна

Үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгохоор ажиллаж байна

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрөгч 2018 онд үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын нийт оролцогчдыг хамруулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг анх удаа хийлээ. Үнэлгээний үр дүнд санхүүгийн байгууллагуудын эрсдэл дундаж түвшинд гарсан бөгөөд цаашид тодорхой мөчлөгөөр эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, бодлого зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай нь тогтоогдсон юм.

Иймд Хороо дээрх үнэлгээнийхээ аргачлалыг боловсронгуй болгохоор ажиллаж эхлээд байна. Үүний хүрээнд судалгаа хийж, аргачлал боловсруулдаг байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахыг урьж байна.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж