Сергей Лавровын гэргий

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Сергей Лавровын гэргий

Сергей Лавровын гэргий

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров олны анхаарлын төвд байдаг нэртэй улстөрчдийн нэг. Тэр хэрээр түүний гэр бүл, үр хүүхдийнх нь талаар хүмүүс ихэд сонирхдог. Бид энэ удаагийнхаа "ХҮМҮҮС" буландаа түүний гэргийн тухай онцолж байна.

Сергей Лавров гэргийгээ олны нүднээс хол байлгахыг хүсдэг бөгөөд хувийн амьдралынхаа тухай ч олонд тэр бүр дэлгээд байдаггүй ажээ. Сэтгүүлчдээс зайлсхийдэг, нийгмийн үйл явдлуудад ховорхон оролцдог тул Лавров, ялангуяа түүний эхнэрийн тухай дэлгэрэнгүй мэдэх хүсэлтэй олон хүн байдаг аж.

Түүний гэргий Мария Александровна багш мэргэжилтэй. Сергей Викторович Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн гуравдугаар курсэд сурч байхддаа Мариятай гэрлэжээ. Хатагтай Лавров тухайн үед мөн л их сургуулийн оюутан байсан аж. Тэрбээр сургуулиа төгсөж, дээд мэргэжил эзэмшсэн ч дипломатчийн эхнэр тул мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй, зөвхөн нөхөр, гэр бүлдээ бүхнээ зориулсаар иржээ.

Мария Александровна ухаалаг, даруу нэгэн бөгөөд олны нүдэнд бага өртөхийг хүсдэг ч шаардлагатай үед нөхөртэйгөө хамт байхыг эрмэлздэг байна. Загварлаг хувцасладаг түүний талаар найз нөхөд, ойр дотнынхон нь ам сайтай байдаг ажээ. Тэд “Мария Александровна ухаалаг, боловсролтой, нөхрөө бүхий л талаар дэмжиж, найдвартай ар тал нь болдог” хэмээн магтан ярьдаг байна.

Сергей Лавровын гэргий гэдгээс өөр Мариягийн тухай мэдэх хүн цөөхөн ажээ. Тэрбээр АНУ-д нөхрийн хамт хэсэг хугацаанд амьдрахдаа НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын номын сангийн менежерээр ажиллаж байжэээ.

Сергей Лавров, гэргий Мария, охин Екатерина нарын хамт

Нөхрийнхөө “нөмөр”-т байхыг хичээдэг Мария амьдралд идэвхтэй байр суурьтай болж, дипломатуудын эхнэрүүдийг нэгтгэн "Эмэгтэйчүүдийн клуб" байгуулжээ.

Энэхүү байгууллагын ачаар гадаадад гэр бүлтэйгээ очсон эмэгтэйчүүд амьдралын шинэ нөхцөл байдалд илүү сайн дасан зохицох чадварт суралцсан байна. Мария Александровна гадаадын дипломатуудын эхнэрүүдэд хүний нутагт биеэ хэрхэн зөв авч явах, хүмүүстэй харилцахад нь зөвлөж тусалдаг байжээ.

Тус “Эмэгтэйчүүдийн клуб”-ын нэр хүнд маш хурдан өсч, гишүүд нь өнөөдрийг хүртэл Мария Александровнад талархан, түүнийг сайн сайхнаар дурсан явдаг байна.

Сергей Лавров, Мария Александровна хоёр амьдралаа холбосноос хойш 40 гаруй жилийг хамтдаа туулжээ.

Мариягийн хувьд Сергей Лавровд анхны харцаар дурласнаа дурсан ярьдаг байна. Тэрбээр "Лавров яруу найраг сонирхож, шүлэг гайхалтай сайхан уншиж, гитар тоглон дуулдаг, өндөр, басхүү сонирхолтой залуу байлаа” хэмээн ярьжээ. Сергей Викторович одоо ч яруу найраг сонирхдог, шүлгээ бичиж, гитар тоглон дуулдаг хэвээр аж.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд рафинг сонирхдог бөгөөд Сэлүүрт завины холбоог тэргүүлдэг ажээ. Тэрбээр мөн хөлбөмбөгийн хорхойтон бөгөөд дуртай багаа дэмжээд зогсохгүй өөрөө ч тоглодог байна. Түүний муу зуршил нь тамхи их татдаг, хэзээ ч түүнээс татгалзаж чаддаггүй аж.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд ажлын анхны гараагаа Шри Ланка улсаас эхлүүлсэн бөгөөд тэнд эхнэртэйгээ дөрвөн жил амьдарчээ. Лавровынх нэг охинтой. Екатерина Нью-Йоркт төрж өссөн бөгөөд Колумбын их сургуулийг төгсөж, тэндээ 2014 он хүртэл амьдарч, эдүгээ Москва хотноо аж төрж буй юм байна.

Эх сурвалж: Howto news

Диломатч охин Екатеринагийн хамт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж