Барселона 6 жил дараалан цомын шигшээд шалгарав

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Барселона 6 жил дараалан цомын шигшээд шалгарав

Барселона 6 жил дараалан цомын шигшээд шалгарав

Испаний хөлбөмбөгийн цомын АШТ-ий 2018-2019 оны хагас шигшээ тоглолт явагдаж байна. Хагас шигшээд Барселона, Реал Мадрид, Валенсиа болон Реал Бетис багууд шалгараад байсан бөгөөд хагас шигшээд учраа таарсан Барселона, Реал Мадрид клубуудын хариу тоглолт болов. Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 2-нд болж Барселона клубын талбайд болж 1:1 харьцаатай өндөрлөөд байсан. Тэгвэл урьд шөнө Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд болж зочин багийн ялалтаар өндөрлөжээ.

Тоглолтын эхний хагаст гоол ороогүй бол II хагаст гурван бөмбөг хаалганы торыг хөдөлгөжээ. Тоглолтын 50 дахь минутанд У.Дембелегийн дамжуулалтаар Л.Суарез эхний гоолыг оруулсан. Энэ тоглолтонд Л.Суарез болон У.Дембеле нар тун сайн тоглолт явагдсан бөгөөд У.Дембеле эхний гоолын дамжууулалтыг өгсөн бол мөн 2 дахь гоолын боломжийг үүсгэсэн. Түүний өгсөн хөндлөн дамжуулалтыг Р.Варане өөрийн хаалгандаа хийсэн. Ингээд тоглолтын гурав дахь гоолыг Л.Суарез 11 м-н цохилтоор оруулж Барселона өрсөлдөгчөө талбайд нь 3:0 харьцаатай хожиж нийлбэр дүнгээр 4:1 харьцаагаар ялалт байгуулжээ.

Барселона клуб хагас шигшээд Реал Мадрид клубыг буулгаж авснаар 6 жил дараалан Испаний цомын АШТ-ий шигшээд шалгарч байна. Өмнө нь таван удаа шалгарахдаа сүүлийн дөрөвт нь цомыг хүртэж байжээ. Аваргын төлөө Валенсиа болон Реал Бетис багуудын хожсонтой нь тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж