Төмөр замаар зорчих жуулчдыг 50-60 хувь нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Төмөр замаар зорчих жуулчдыг 50-60 хувь нэмэгдүүлнэ

Төмөр замаар зорчих жуулчдыг 50-60 хувь нэмэгдүүлнэ

Монгол Улс 2020 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ. Ихэнх жуулчид агаарын тээвэр болон төмөр замаар Монголд ирдэг бол, автобусаар тун цөөн тооны жуулчид ирдэг байна. Тиймээс галт тэргээр дамжин Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлслэн нийгэмлэгээр 2018 онд 2.5 сая хүн зорчжээ. Тэдний ердөө 30 хувь нь аялал жуулчлалын чиглэлээр зорчдог байна.

ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИХ ЖУУЛЧДЫГ 50-60 ХУВЬ НЭМЭГДҮҮЛНЭ

Энэ хүрээд “Аялал жуулчлалд төмөр замын оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр /2019.2.28/ болж байна. Зөвлөгөөний үеэр жуулчдыг төмөр замаар дамжуулан хүлээн авахад ямар асуудал, төмөр замаар зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийж байгаа талааар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Г.Ганболдоос тодрууллаа.


-Аялал жуулчлалын чиглэлээр зорчиж байгаа зорчигчдын тоог хэдэд хүргэх зорилт тавиад байна вэ?

– Зорчигч тээврийн тоог нэмэгдлүүлэхийн тулд 2018 онд нэлээд ажил хийсэн. Зорчигчдыг орчин үеийн шаардлагад нийцсэн үйлчилгээгээр хангах асуудал бидэнд тулгамдаж байгаа. Үүний сайжруулахын тулд бид тодорхой зорилт тавиад байгаа. Төмөр зам өнгөрсөн жил 2.5 сая зорчигч тээвэрлсэн. Үүний 30 орчим хувь нь аялал жуулчлалын чиглэлээр явж буй жуулчид. Энэ тоог 2020 онд 50-60 хувь нэмэгдүүлнэ.

-Олон улсын галт тэрэгний аялалыг хөгжүүлэх боломж Монголд байна уу?

-Олон улсын аялалын галт тэрэг олон улсад эрчимтэй хөгжөөд байгаа. Аялалын галт тэргийг манай улсад 1995 оноос эхлэн аялуулж байсан. Тухайн үед саятныг галт тэрэг гэж нэрлэдэг байсан. Одоогоор энэ галт тэрэг долоо хоногт хоёр удаа явж байгаа бөгөөд долоо хоногт 5-7 удаа аялдаг болгох боломж бидэнд бий. Аяллын галт тэрэг нь Москва, Сибир, Улаанбаатарт 1-3 хоноод, Монголын говийг зорьдог, тэндээс БНХАУ руу явдаг юм.

Төмөр замаар дамжин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд юун дээр анхаарах шаардлагатайг  Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшингээс тодрууллаа. Тэрбээр “Энэ жил агаарын тээврийн шинэ урсгал нээгдсэнтэй холбоотойгоор зорчигч тээврийн урсгал нэмэгдэнэ гэж бодож байна. Мөн төмөр замын боомтоор жуулчид орж ирэх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Манай байгууллагын зүгээс төмөр замаар дамжуулан жуулчдыг хүлээж авах ямар боломж байгаа талаар аялал жуулчлалын компаниудтай хоёр удаа уулзалт зохион байгуулсан. Төмөр замын байгууллага нь ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Зорчигч тээврийн хувьд орон нутаг болон олон улсынх гэсэн хоёр янз. Жуулчдыг тээвэрлэхэд гардаг хүндрэлийг бидэнд ирүүлсэн. Үүнд судалгаа хийсний дүнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас тодорхой саналыг багцлаад байна.

Нэгдүгээрт, үйлчлэгч, галт тэрэгний дарга нь орон нутгийн чиглэлд хоёр жил явсны дараа олон улсын галт тэргэнд үйлчлэх эрхтэй болдог. Үүнийг өөрчилж, эрх зүйн мэдлэгтэй болгох хэрэгтэй байна. Олон улсын галт тэргээр явж байгаа зорчигчдыг галт тэргэнд суусан цагаас эхлэн буух хүртэл нь үйлчлэх үүрэгтэй. Энэ хугацаанд хилийн цэрэг, гаалийнхан орж ирээд зорчигчдоос маш олон зүйл шаарддаг. Үйлчлэгчид тэр болгонд, хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй байж зорчигчдод үйлчлэх хэрэгтэй байна.

  • Хоёрдугаарт, олон улсын галт тэрэгний билетийг хоолтой болон хоолгүйгээр ялган бичдэг байх шаардлагатай байна. Учир нь, зарим жуулчид галт тэргэнд хоол байдаггүй гэж ойлгоод бэлэн гоймон, түргэн хоол аваад галт тэргэнд суудаг. Тухайлбал, Улаан-Үдээс Эрхүү ороход хоолтой хоолгүйгээс шалтгаалан билет нь 20 мянган төгрөгийн зөрүүтэй байна.  Энэ жишгийг нэвтрүүлэх шаардлагатай байна.
  • Гуравт, галт тэргэнд чөлөөт худалдан авалтын үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай байна. Галт тэрэгнээс ноолууран эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн бүх зүйлийг худалдан авч болдог болох шаардлагатай байна.
  • Дөрөвт, жуулчдын оргил ачаалал дууссаны дараа буюу аравдугаар сараас тавдугаар сар хүртэл Хятад, Оросын төмөр замтай ярилцаад тарифаа буулгах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж