Дорноговь аймагт амиа алдсан цэргийг гаднын нөлөөгүй амиа алдсан гэв

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Дорноговь аймагт амиа алдсан цэргийг гаднын нөлөөгүй амиа алдсан гэв

Дорноговь аймагт амиа алдсан цэргийг гаднын нөлөөгүй амиа алдсан гэв

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх мэдээлэл цацагдсан даруйд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр талийгаачийг цэргийн ангидаа дэглүүлснээс болоод нас барсан гэх таамаг хөвөрч эхэлсэн юм.

Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр талийгаачийн үхлийн шалтгааны талаар мэдээлэхдээ гаднын нөлөөгүй амиа алдсан, бие дээрх хөх толбыг хүүрийн толбо хэмээн тайлбарласан юм.

Тэгвэл уг мэдээллийг талийгаачийн ар гэрийнхэн үгүйсгэж, талийгаачийг зодуулснаас болоод амиа алдсан гэдэгтэй санал нэгдэж байв. Тэгвэл талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт өнгөрөгч баасан гаригт /2019.02.21/ гарчээ. Одоогоор хохирогчийн ар гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаагүй байгаа бололтой.

Харин албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гарчээ. Уг дүгнэлтэд талийгаачийг гаднын нөлөөгүй амиа алдсан болохыг тогтоожээ.

Мөн дээрх хэрэгт холбогдуулан зодсон, дэглэсэн байж болзошгүй хоёр цэргийг саатуулан шалгаж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж