Тагтнаас унах гэж байсан зургаан настай хүүг аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Тагтнаас унах гэж байсан зургаан настай хүүг аварчээ

Тагтнаас унах гэж байсан зургаан настай хүүг аварчээ

Тагтнаас үсрэх гэж байсан зургаа настай хүүг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Энэ тухай дуудлага өнөө өглөө 04.25 цагт нийслэлийн онцгой байдлын газарт ирсний дагуу найман алба хаагч Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд очжээ. Аврах ангийнхан зургаан настай Э-г гэрт нь цоожилсон байсныгтагтаар нь дамжин орж, хүүг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Энэ тухай Нийслэлийн онцгой байдлын газрын хурандаа н.Нэргүйгээс тодруулахад “Хүүгийн ээж 38 настай эмэгтэй нэг бус удаа хүүхдээ гэрт нь цоожилж, орхиж явдаг.  Тиймээс цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг. Хүүхэд тагтнаас үсрэх гэж байна гэсэн дуудлага өчигдөр үүрээр ирсэн.  Эцэг эхчүүд хэнэггүй, хайнга үйлдлээсээ болж хүүхдийнхээ амь насыг хохироох эрсдэлийг тооцдоггүй. Гэрт нь цоожилж явснаас болж гал түймэрт өртөх, тагтнаас унах зэрэг олон эрсдэлт хүчин зүйлс бий шүү дээ. Мөн хаврын улирал гал түймэр гарах тохиолдолд ихэсч байна. Өдөрт дор хаяж 10 дуудлага ирдэг. Ихэвчлэн хүний буруутай үйлдлээс шалтгаалж байна. Иймд иргэн та бүхэн ил задгай үнс нурам, хог хаяхгүй байх, зуухны амыг сайтар шалгаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ. Түүнчлэн амиа хорлох шинж чанартай дуудлага мэдээлэл ихсэж байгааг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж