Непалд нисдэг тэрэг осолдож, долоон хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Непалд нисдэг тэрэг осолдож, долоон хүн амиа алджээ

Непалийн зүүн муж Таплежунд нисдэг тэрэг осолдсон талаарх мэдээллийг тус улсын нисэхийн удирдлагууд өгөв. Уг нисдэг тэргэнд Непалийн Аялал жуулчлалын сайдаас гадна таван хүн зорчиж байжээ.

Аялал жуулчлалын сайд Рабиндра Адикар нисэх онгоцны буудлын барилгын ажлын явцтай танилцаад Катманду руу буцаж явсан байна. Орон нутгийн захиргаанаас мэдээлж байгаагаар уулархаг нутгуудаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсантай холбоотой нисдэг тэрэг осолдсон байх магадлалтай хэмээн үзэж байгаа ажээ.

Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж