Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Гал түймрийн улсын хяналтын байцаагчдын “УХБС-19” сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтыг ОБЕГ, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа  “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад,  НОБГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон 21 аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын  70 гаруй байцаагч хамрагдаж байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Азийн хөгжлийн банкны Байгаль орчны эдийн засагч Анна Белл нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтаар шинэчлэгдэн батлагдсан хууль, дүрэм, журам, заавар, стандартыг танилцуулах, гал түймрийн нөхцөл байдал, анхаарах асуудал, гал түймэр унтраах автомат тоног төхөөрөмж, галын дохиоллын системд хяналт хийх аргачилал, гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох арга зүй, анхаарах асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулагдаж байгаа тус сургалт 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж