МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох Их хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох Их хурал эхэллээ

МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох Их хурал эхэллээ

Бизнесийн төлөөллийн байгууллага болох МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд  эхэллээ.

Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд Танхимын хийсэн ажлыг үнэлж дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
  • Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан
  • МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт
  • МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль

МҮХАҮТ-ыг ирэх дөрвөн жилд удирдан авч явах Удирдах байгууллага, Хяналтын зөвлөл, Танхимын удирдлагын сонгууль гишүүд, олон нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч үүднээс дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой.

МҮХАҮТ-ын Дүрмийн дагуу Танхимын удирдах байгууллагууд, Хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх, сонгох ажил дүрмийн дагуу Их хурлаас шууд нэр дэвших журмаар явагддаг бөгөөд нэр дэвшүүлэх ажлыг Их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 26-ний 17.00 цагаар дуусгавар болгосон.

Тус танхимын ерөнхийлөгчид нэр дэвшихээ дөрвөн хүн албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөх юм. Мөн “Өгөөж чихэр боов” компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна

Бизнесийн томоохон ААН, компанийн удирдлагаас олон хүн нэр дэвшиж буй, энэ удаагийн МҮХАҮТ-ын удирдах багийн сонгууль нэлээн өрсөлдөөнтэй болохоор байна.

Танхимын Удирдах зөвлөлд Танхимын гишүүнээр элсээд гурваас дээш жил болсон, гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй Танхимын гишүүнд нэр дэвших боломжтой бөгөөд Их хуралд оролцож буй нийт гишүүдийн  олонхийн саналаар сонгодог. Удирдах Зөвлөлөөс Тэргүүлэгчдийг сонгох бөгөөд Танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч, Танхимын дарга, Орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар тэргүүлэгч гишүүн байдаг.

Одоо МҮХАҮТ-ын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав, МҮХАҮТ-ын даргаар М.Оюунчимэг нар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж