Хан-Уул дүүргийн ИТХ-аас санаачлан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байгаа “Аварга анги-2015” спортын наадам нээлтээ хийлээ.
"Тамхигүй ирээдүйн төлөө хамтдаа" уриатай наадам нь сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн гурван төрлөөр явагдах юм. Хоёр дахь жилдээ зохиогдож буй спортын наадамд 15 сургуулийн 194 багийн 2000 гаруй тамирчид оролцож байна.
"Аварга анги-2015" спорт наадмын шатрын тэмцээн маргааш буюу энэ сарын 15-нд, ширээний теннис 16-ны өдөр болох аж.
Ч.БОЛ