"Манчестер Юнайтед" багийн довтлогч Робин ван Персиг “Улаан чөтгөрүүд” 5 сая фунт стерлингээр зарахад бэлэн байгаагаа мэдээлсэн байна. Daily Mail-ээс мэдээлж байгаагаар ван Персигийн Манчестер Юнайтедтэй байгуулсан гэрээ 2016 оны зун дуусгавар болох юм байна. Энэ багт 2012 онд Лондонгийн Арсеналаас шилжин ирсэн ван Перси Премьер лигийн энэ улиралд нийт 24 тоглолтонд
оролцож, 10 бөмбөг оруулж, 2 ашигтай дамжуулалт өгөөд байгаа юм. Хэрвээ энэ улиралд Манчестер Юнайтедийнхэн аваргуудын лигт амжилт гаргаж чадахгүй бол Робин ван Перси бусад клубүүдтэй хэлэлцээ хийх эрхтэй болох юм байна. Үүнээс өмнө Голландын тамирчинг Реал, Монако, Интер, Ювентус, Арсенал зэрэг клубүүд шилжүүлэн авах сонирхолтой байгаагаа мэдээлж байсан юм. Манчестер Юнайтедийн хувьд Премьер лигийн энэ улиралын тоглолтын 32 дах тойргийн тоглолтын дараах байдлаар 6-рт эрэмбэлэгдэж байна.
Эх сурвалж: http://likenews.mn