Айлчлалын үеэр замын хөдөлгөөн хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Айлчлалын үеэр замын хөдөлгөөн хязгаарлана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт манай улсад албан ёсны айлчлал хийхээр дөнгөж сая Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Айлчлал энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм. Харин айлчлалын гол өдрүүдэд буюу маргаашнаас  Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөгөөр замын хөдөлгөөний хязгаарлалт хийх болжээ. Тиймээс цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллахыг Замын цагдаагийн газраас иргэдэд хандан хүсч байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж