БАРИМТ: Яамд сард 1 тэрбум төгрөгийг гадаад томилолтод зарцуулжээ | News.MN

БАРИМТ: Яамд сард 1 тэрбум төгрөгийг гадаад томилолтод зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

БАРИМТ: Яамд сард 1 тэрбум төгрөгийг гадаад томилолтод зарцуулжээ

БАРИМТ: Яамд сард 1 тэрбум төгрөгийг гадаад томилолтод зарцуулжээ

"NEWS" агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид яамдын өнгөрсөн сарын зарлагын тайланг Шилэн дансны мэдээллээс танилцуулж байна.


Шилэн дансны хууль хэрэгжсэнээр төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л мэдээллүүд ил тод, нээлттэй мэдээлэх боломжийг олгосон. Иргэд, олон нийтэд төрийн байгууллагууд уг хуулийн хүрээнд санхүүгийн ил тод байдлаа хэрхэн хангаж байна вэ гэдгийг хүссэн цагтаа тандан харахаас гадна хэн эсвэл ямар байгууллага хаашаа ямар учир шалтгаантай мөнгө шилжүүлэв, ямар гүйлгээ хийв, аль байгууллага нь шилэн дансаа хөтлөхгүй байна вэ гэдгийг мэдэхэд амар хялбар болсон.

Гэвч зарим байгууллагуудад Шилэн дансны мэдээллээ зориуд хийдэггүй аль эсвэл тухайн сард таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдэхгүй байна уу гэдэг эргэлзээг төрүүлээд байгаа юм.

ЯАМДЫН ӨНГӨРСӨН НЭГДҮГЭЭР САРЫН ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНИЙН ДҮН БҮХИЙ ОРЛОГО, ЗАРЛАГЫН МӨНГӨН ГҮЙЛГЭЭГ ТУС БҮРЭЭР НЬ ДЭЛГЭЖ БАЙНА.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

 

Тус яамнаас  өнгөрсөн нэгдүгээр сард  нийт 160 сая орчим төгрөгийн зарлага гарчээ.  Швейцарт зохион байгуулагдсан "ФЭСБО 2019" үзэсгэлэнг зохион байгуулах гэрээнд 113 сая төгрөгийг Монголын Аялал Жуулчлалын Холбоо ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна. Түүнчлэн тус үзэсгэлэнгийн  зохион байгуулалтад оролцох зургаан хүний онгоцны тийзэд нийт 7.3 сая төгрөгийг МИАТ-руу шилжүүлжээ.  Мөн тус үзэсгэлэнд оролцох хоёр хүний онгоцны тийзэд 5 сая 735 мянга 600  төгрөгийг  “Айр Инфо” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Түүнчлэн тус үзэсгэлэнгийн зохион байгуулалтад оролцох хоёр хүний зургаан хоног, дөрвөн хүний 11 хоногийн томилолтод нийт 40 сая төгрөг зарцуулсан. Эндээс харвал олон улсын үзэсгэлэнд яамны төсвөөс 160 сая төгрөгийг нэг сарын хугацаанд зарцуулна гэдэг бага мөнгөн дүн биш.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

БХБЯ-ны хувьд Шилэн дансны хуулийг тун муу хэрэгжүүлжээ. Аль эсвэл өнгөрсөн нэгдүгээр сард таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдээгүй эсэх нь тодорхойгүй байна.

 БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Өнгөрсөн нэгдүгээр сард тус яам нийт 20.6 сая төгрөгийн зарлагыг зөвхөн тийзэд зарцуулсан байна. Тодруулбал, Улаанбаатар-Токио чиглэлд дөрвөн хүний тийзэд 5.6 сая төгрөг, Улаанбаатар-Сөүл чиглэлд  найман хүний тийзэд 7.2 сая төгрөгийг, Улаанбаатар-Бээжин чиглэлд 10 хүний тийзэд  7.8 сая төгрөгийг “ Эйр тикет” ХХК-ийн данс руу шилжүүлжээ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Яамны хөтөлбөр арга хэмжээний хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард таван удаагийн  83 сая орчим төгрөгийн зарлага хийгдсэн байна. Ахмад багш нарын холбооны дансанд 15 сая төгрөгийг  “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн сургалтын нэг сарын цалинд 8 сая 367 мянган төгрөгийг, мөн нэг сарын цалин 35 сая 474 мянган төгрөгийг тус тус шилжүүлжээ.  Түүнчлэн нэг сарын түрээсийн төлбөрт 10 сая 950 төгрөгийг “Авзага трейд” компанийн данс руу шилжүүлсэн байна. Мөн тус яамны сайдын тушаалаар БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн сургалтын багийн НДШ-д 15 сая 301 мянган төгрөгийг шилжүүлжээ. Гэхдээ дээрх зарлагуудын шийдвэрийн  хуулбар нь “Шилэн данс”-т алга.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Гадаад харилцааны яамны хувьд хамгийн их гадаад томилолттой байдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн  нэгдүгээр сард дөрвөн удаагийн гүйлгээний зарлага болох 62 сая орчим төгрөгийг зөвхөн гадаад томилолтод зарцуулжээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 10-нд Гадаад харилцааны яамны харилцах данснаас ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Гансүхийн гадаад томилолтод 21 сая 630 мянга 160 төгрөгийг, мөн дэд сайд Т.Батцэцэгийн гадаад томилолтод 6 сая 949 мянган төгрөгийг харилцах данснаас шилжүүлжээ. Түүнчлэн нэгдүгээр сарын 18 нд ГХЯ-ны сайд Ц.Цогтбаатар, Э.Сарантогос, Б.Хулан, Г.Батбаяр нарын Киргиз, Казахстан улсад ажиллах томилолт болох нийт 10 сая 597 мянга 440 төгрөгийн зарлага хийгджээ. Мөн нэгдүгээр сарын 21 нд ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Гансүхийн Аргентин, Чили, Куба, Колумб, Франц явах тийзийн төлбөрт нийт  24 сая 780 мянга 500 төгрөгийн зарлага хийгдсэн байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Тус яамны хувьд өнгөрөгч сард нийт 27 сая орчим төгрөгийг  хоёр зарлагад зарцуулжээ. Дотоод албан томилолтод 5 сая 900 мянга 106 төгрөгийг, байр ашиглалтын нэг сарын зардалд 22 сая 155 мянга 470 төгрөгийг ЗГБНУГазрын данс руу шилжүүлсэн байна.

САНГИЙН ЯАМ

Хамгийн их орлого, зарлагын гүйлгээ хийдэг Сангийн яам Шилэн дансны хуулийг тун муу хэрэгжүүлж байна. Хамгийн ил тод байх ёстой тус яам орлого, зарлагын мэдээллээ “нууж” байгаа нь мэдээж хардлага төрүүлнэ. Сангийн яамны хувьд өнгөрөгч нэгдүгээр сард таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ хийгдээгүй байж огт таарахгүй. Уг нь яамдуудад санхүүжилтийн орлого шилжүүлсэн атлаа шилэн данс хөтлөөгүй байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Тус яамны хувьд  нэгдүгээр сард Шилэн дансны хуулийг хэрэгжүүлээгүй юу эсвэл  таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ огт хийгдээгүй юу гэмээр тодорхой бус байна. Уг нь тус яамны сайд гадагшаа ойр ойрхон  томилолтод явдаг .

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгдүгээр сарын зөвхөн орлогын гүйлгээ шивэгджээ. Зарлагын мэдээлэл нь алга. Эсвэл таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ огт хийгдээгүй бололтой.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг шалгаруулдаг уламжлалттай. Эдгээр шагналд тус  яам нийтдээ 270 сая орчим төгрөгийн зарлага хийгджээ. Доорх хүснэгтээс дэлгэрнгүй мэдээллийг харна уу.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ хийгдээгүй байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Алдагдлын татаасын санхүүжилтэд нийт 300 сая төгрөгийн зарлага хийгджээ. Налайхын дулааны станц ТӨХК-д 100 сая мөн Багануурын дулааны станц ТӨХК-ийн данс руу  200 сая төгрөгийн зарлага тус тус хийгджээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Тус яамны хувьд Шилэн дансны хуулийг хангалтгүй хэрэгжүүлж байна. Аль эсвэл өнгөрсөн сард таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдээгүй юу тодорхойгүй байна. Харин тухайн сарын орлогын мэдээлэл нь шивэгджээ.

Шилэн дансанд шивэгдсэн яамдуудын мэдээллээс харахад өнгөрсөн  нэгдүгээр сард хамгийн их зарлагатай ажилласан  Эрчим хүчний яам  300  сая төгрөгийн зарлага хийгдсэн бол удаахад  ХХААХҮЯ 270 сая, БОАЖЯ 160 сая, БСШУСЯ 83 сая, Гадаад харилцааны яам 62 сая, ЗТХЯ 27 сая, Батлан хамгаалах яам 20 сая төгрөгийн зарлага тус тус хийгджээ. Өөрөөр хэлбэл дээрх яамдын зөвхөн нэг сарын  зарлага 922 сая орчим төгрөг болж байгаа юм. Энэ нь зөвхөн долоон яамны  нэг сарын зарлага.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ккк 2019-02-28 66.181.161.48

Сангийн яам нь хөтлөхгүй байгаа нь харамсалтай

Avatar

Балбар 2019-02-28 103.10.22.54

сэтгэгдэл орохгүй цензур хийдэг болоо юу

Avatar

Балбар 2019-02-28 103.10.22.54

зүгээр сууж ажил хийнэ гэж юу байхав дээ. гадныхан өөрсдөө ирэх биш очиж ажлаа амжуулна ш дээ. мөнгө зарлагадаж байж илүүг олно. юу ч хийхгүй мөнгө зарлагадахгүй байвал сайн ажиллаа гэсэн үг үү. битгий ингэж туйлширч асуудалд хандаж байгаач. бухимдалтай нийгмийг улам бухимдуулаад. учир ойлгохгүй массууд шууд утгаар нь ойлгоно. тайнай сайт хүртэл томилолтоор сэтгүүлчээ явуулахдаа мөнгө зарцуулна биз дээ

Avatar

Зориг 2019-02-28 59.153.114.168

Шилэн Цогоог ажилд нь оруулий.

Avatar

s 2019-02-28 139.5.218.240

Eniig bichsen beltgesen hun neg bol yamar ch medeelelgui esvel albaar ingej bichsen baihaa ! Yamnii yamar zarlaga hezee yaj bichigddeg yurni bichigddeg uu geed mash olon asuudal baihad 20-30 say tugrugiin zardlaar dugneed aimar ih mungu ursen meteer bichsen baih um unen heregtee ene buur uchuuhen heseg geheer yamar baih uu ?

Avatar

Зочин 2019-02-28 202.126.89.215

Батлан хамгаалахын цэргүүд нь ахлагч нар нь олон жил нормт хувцасаа солиж чадахгүй байхад БХЯ-ны сайд дарга гадаадад зугаалаад л .

Avatar

зочин 2019-02-28 112.72.9.150

БСШУСЯамны дээд боловсролын Амаржаргалан гэгч дандаа гадаадад, эсвэл ажилдаа ирэхгүй. Яаралтай солиочээ.

Avatar

Зочин 2019-02-28 202.126.89.215

нөхөр нь нийслэлийн засаг даргын орлогч д.энхтөр. мөн солигдоно доо

Avatar

ЖДҮ 2019-02-28 119.40.98.162

Шүүх, прокурор, цагдаа, ШШГ, аудит, мэргэжлийн хяналт зэрэг хянадаг байгууллагуудын зардлыг гаргавал өөр мэдээлэл гарна даа.

Avatar

Mongol 2019-02-28 122.201.19.66

Gadaad tomilolyiig uneheer amin chuhal shaardlagatai zuild ogoh heregetei.Ihenhdee huviin ymaa bootsiilj delguur hesej baigaad l irdeg sh dee.

Avatar

гэрэл 2019-02-28 66.181.164.222

заа яахавээ яахав

Avatar

Зочин 2019-02-28 66.181.167.104

Манай энэ сайд дарга нар ажилаа хийдэг ч юм уу даа байнга л гадаад томилолттой байдаг шт дээ.

Avatar

Зочин 2019-02-28 64.119.19.229

Төрөө цэвэрлье

Avatar

Энхмөнх 2019-02-28 45.117.32.130

Яамдууд цүнхчидээр дүүрсэн.Шагнал болгож бидний татварын мөнгөөр цүнчидээ зугаалужлж баыдаг болсон

Avatar

Зочин 2019-02-28 212.8.249.181

Sangiin orlogo zarlagaa yagaad tavidaggui um be davartsan um. SANGIIN YAM DERGEDEE AJILLUULDAG BBSB IIN ORLOGO ASHIGAA BAS TAVIH HEREGTEI SHD

Avatar

Зочин 2019-02-28 45.63.24.67

Sangiin yamnii Darga nar ni l zeel avdag BBSB baidag geed bga yum daa

Avatar

о 2019-02-28 157.230.104.54

Сангийн яам гэж бөөн улс төрчидийн гар хөл, цүнх баригчид цугласан газар байнаа нээрээ

Avatar

Зочин 2019-02-28 147.135.36.175

Сүүлийн хэдэн жил хамгийн их хаагдмал, авилгалд идэгдсэн, цүнх баригчид цугласан яам бол САНГИЙН ЯАМ шүү

Avatar

зочин 2019-02-28 202.9.43.44

зөв л байна шдээ. Илчилж л байх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-02-28 43.243.161.23

ilchleed bh ym bhgui bugded neelttei bdg medeelel

Avatar

Зочин 2019-02-28 202.5.202.130

Өөрөө юу бичиж байгаагаа ойлгохгүй, хэдэн тоо нэмэж чаддагүй сэтгүүлч байна. News мэдээний чанартаа анхаараач ээ. Шар ч биш, хар ч биш, статистик ч биш, тойм ч биш мэдээ их тавих юм.

Avatar

Зочин 2019-02-28 192.82.65.168

Дахиад бүр сайн илчлээрэй, сэтгүүлчээ

Avatar

onom 2019-02-28 66.181.181.35

Yostoi goyo,goyo.

Avatar

Зочин 2019-02-28 202.179.24.178

Аргентин, Чили, Куба, Колумб -д ямар балдуушаа хийж явдаг байна. Ёстой нэг зугаалж өгчээ…

Avatar

Зочин 2019-02-28 66.181.161.68

Har tamhi aa olj irdeg bhgui yu 😜😁😅

Avatar

Gg 2019-02-28 66.181.161.68

Har tamhi aa olj irdeg bhgui yu 😜😁😅

Avatar

Зочин 2019-02-28 64.119.19.49

Төрийн албан тушаалтнууд гадаад явахдаа бизнес ангиллын тийзээр явдаг!!! Ингэж тансаглаж байхад татвар төлөгчдийн мөнгө яаж тэсэх вэ дээ??? Дунд зэргийн хувийн компанийн захирлууд л гэхэд энгийн (эконом) ангиллаар л явдаг шүү дээ!!! Энгийн юмнаас л хэмнэлтээ эхлэх ёстой биз дээ?? Топор үүн дээр сүхээ дайлах цаг болжээ!!!!

Avatar

ХАЛЗАН 2019-02-28 103.240.240.73

ГХЯ ТНБД нь ГАНСҮХ БИШ ДАВААСҮРЭН ГЭЖ ХҮН БАЙГАА Ш ТЭЭ

Avatar

Barilgiin yaamiig shalgaarai 2019-02-28 43.243.161.23

Barilgiin yaamiig sain shalgaarai daa. Norchloliin sangiin mongoor gadaad zugaaldag humuus shuu dee. Ih no garna daa

Avatar

Зочин 2019-02-28 66.181.183.78

Hurel suh said anhaarlaa handuulairaa araar hudlaa zugaalsan garuud ih baina shuu hudlaa sudalgaa surgalt ene ter geed HAyand baigaa ereen orood sudal za mod yaj urguuldag geh met odoo internetees buh medeelel avch bolj baina……. ur dunguu zardal gargasan toriin alban haagchaar tatvariin mongiig toluuleeree sanhuugee ulam il tod bolgooroo

Avatar

Зочин 2019-02-28 122.201.21.105

ТАТВАР ТӨЛӨГЧДЫН МӨНГӨ ЁО ЁО ГЭХГҮЙ НЬ САЙХАН ДАА .

Avatar

Зочин 2019-02-28 202.72.244.219

ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Гансүх гэж хүн байсаныг санахгүй юм. Одоо бол Д.Даваасүрэн гэж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж