Сүхбаатар аймгийн BBS TV- н мэдээллийг хүргэж байна. /2015.04.14/
-Он гарсаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 7 удаагийн хээрийн түймэр гараад байна. Өчигдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас гарсан түймэр Түмэнцогт сумын нутгийг хамран шатаж одоо хүртэл унтраагүй байна. Түймрийн уршгаар 6 айлын гэр болон хаваржаа, өвөлжөө өртөж мөн цөөнгүй тооны мал шатсан гэж аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
– Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын тушаалаар нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн төв болон бүх сумдад хэрэгжүүлэхээр болжээ.
– Иргэдийн амар тайван байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг хүмүүс бол цагдаагийн албан хаагчид байдаг. Тэдний нийгмийн асуудлын шийдвэрлэх үүднээс 20 айлын орон сууц барихаар аймгийн цагдаагийн газраас шийдвэрлэж шавыг нь тавилаа.
– Хаврын улирал эхлэхээр халдварт өвчний гаралт ихэсдэг. Ялангуяа халдварт шар өвчин гарах магадлалтай байгаа тул иргэд амьдралын зөв дадал зуршилтай байх нь энэхүү өвчнөөс сэргийлэх арга зам болдог байна.
– Хаврын тэнгэрийг хартай гэдэг. Шинэ долоо хоногийн эхээр бага зэрэг дулаарч байсан цаг агаар өнөөдрөөс эхлэн муудах төлөвтэй байна. 15, 16 -ний өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж цасан болон шороон шуурга шуурч хүчтэй салхи салхилж тэнгэр муухайрах тул малчид, иргэдийг цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг онцгой байдлын газраас анхаарууллаа.
Эх сурвалж: BBS TV