Сөүл-Сан Франциско чиглэлийн нислэгийн үеэр нэгэн зорчигчийн захидал олон нийтэд хүрч, солонгос ээжийн ухаалаг занг дэлхий дахинд сурталчилсан үйл явдал энэ долоо хоногт боллоо.
Ням гаригт /2019.02.24/ Сөүлээс Сан Франциско хүрэх 10 цагийн нислэгт нэгэн эмэгтэй дөрвөн сартай хүүгээ авч явахаар болжээ. Хэдийгээр бага насны хүүхдээ авч яваа ч эмэгтэй 200 зорчигчдод захидал бичсэн байна. Тэрбээр энэхүү захидалдаа “Сайн байна уу, Намайг Жанву гэдэг. Би дөрвөн сартай. Өнөөдөр би АНУ руу авгатайгаа уулзахаар ээж, эмээтэйгээ нисч байна. Миний хувьд амьдралдаа анх удаа онгоцонд сууж, нисч байгаа болохоор тавгүй байна. Тийм болохоор би чанга уйлж магадгүй. Уйлахгүй гэж байгаа ч хичээх болно. Уучилна биздээ. Миний ээж та бүхэнд зориулж амттан, чихний бөглөөтэй жижигхэн уут бэлтгэсэн байгаа. Хэрвээ би их чимээ гаргавал та чихээ бөглөөрэй. Тавтай аялаарай. Баярлалаа” гэсэн байна.
Нэгэн зорчигч уг захидлыг фэйсбүүк хуудастаа нийтэлснээр дэлхийн дахинд түгжээ. Энэ мэдээлэл өчигдөр БНСУ-ын хэвлэл мэдээлэлд гарснаас хойш чихэвчний талаарх мэдээлэл сошиал хуудсанд тарсан байна.
Эх сурвалж: https://www.ytn.co.kr
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ