М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлэв

М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргалаа.

Эмэгтэй жүдочдоос Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлсэн бол Японы Фүна Тонаки 6206 оноогоор удаалжээ. Энэ жинд барилдаж байгаа Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдлээ.

Дэлхийн аварга М.Уранцэцэг 2019 оны эхний “Их дуулга”-д 52 кг-д барилдсан бол өнгөрөгч долоо хоногт Германд болсон тэмцээнийг өнжсөн юм. Гэвч гавьяатын хувьд шинэчилсэн чансааг тэргүүллээ.

52 кг-ын жинд залуу жүдоч Л.Сосорбарам 34-р байр руу дэвшлээ. Тэрбээр Германы “Их дуулга”-с мөнгөн медаль хүртсэнээр чансаагаа 20 байраар ахиуллаа.

57 кг-д олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы Ёшида Цүкаса, Косовогийн Нора Гякова нарын араас гуравт бичигдсэн бол Л.Энхрийлэн 30-р байрт байна.

63 кг-д Б.Мөнгөнчимэг 11, Б.Ганхайч 25, Ц.Хулан 85, А.Цолмон 143, М.Бундмаа 150-р байрт бичигдсэн байна.

Монголын хүнд жингийн тамирчид энэ удаагийн чансаанд 38-с дээш бичигдлээ.

70 кг-д Ц.Наранжаргал 45-д бичигдсэн бол Б.Хулан, Б.Хонгорзул, Б.Баасанжаргал нарын жүдочид 112-191-р байрт бичигдэж байна.

78 кг-ын жинд барилдаж буй манай жүдочдоос Ц.Наранжаргал, Ш.Сэржмядаг, А.Оюунгэрэл, Б.Хонгорзул нар 101-164-р байрт жагсаж байна.

Хамгийн хүнд жин болох +78 кг-д Б.Мөнхтуяа 38-р байрт байгаа бол Э.Гандиймаа 68, Д.Номинзул 111, Ш.Сэржмядаг 139-р байраар шинэчлэгдсэн чансаанд бичигдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж