Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргалаа.
Эмэгтэй жүдочдоос Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлсэн бол Японы Фүна Тонаки 6206 оноогоор удаалжээ. Энэ жинд барилдаж байгаа Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдлээ.
Дэлхийн аварга М.Уранцэцэг 2019 оны эхний “Их дуулга”-д 52 кг-д барилдсан бол өнгөрөгч долоо хоногт Германд болсон тэмцээнийг өнжсөн юм. Гэвч гавьяатын хувьд шинэчилсэн чансааг тэргүүллээ.
52 кг-ын жинд залуу жүдоч Л.Сосорбарам 34-р байр руу дэвшлээ. Тэрбээр Германы “Их дуулга”-с мөнгөн медаль хүртсэнээр чансаагаа 20 байраар ахиуллаа.
57 кг-д олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы Ёшида Цүкаса, Косовогийн Нора Гякова нарын араас гуравт бичигдсэн бол Л.Энхрийлэн 30-р байрт байна.
63 кг-д Б.Мөнгөнчимэг 11, Б.Ганхайч 25, Ц.Хулан 85, А.Цолмон 143, М.Бундмаа 150-р байрт бичигдсэн байна.
Монголын хүнд жингийн тамирчид энэ удаагийн чансаанд 38-с дээш бичигдлээ.
70 кг-д Ц.Наранжаргал 45-д бичигдсэн бол Б.Хулан, Б.Хонгорзул, Б.Баасанжаргал нарын жүдочид 112-191-р байрт бичигдэж байна.
78 кг-ын жинд барилдаж буй манай жүдочдоос Ц.Наранжаргал, Ш.Сэржмядаг, А.Оюунгэрэл, Б.Хонгорзул нар 101-164-р байрт жагсаж байна.
Хамгийн хүнд жин болох +78 кг-д Б.Мөнхтуяа 38-р байрт байгаа бол Э.Гандиймаа 68, Д.Номинзул 111, Ш.Сэржмядаг 139-р байраар шинэчлэгдсэн чансаанд бичигдлээ.
Холбоотой мэдээ