Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн Төвсийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүдээс Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар эрчим хүч, төмөр замын салбарын зээл тусламж, төсөл хөтөлбөрийг улсын өрд хамааруулахгүй байхаар оруулж ирснийг эсэргүүцсэн. Харин санал хураалтын дүнгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг олонх нь дэмжсэн юм.
Хуулийн төсөл батлагдсанаар эрчим хүч, төмөр замын салбарт хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газрын зээл, Засгийн газрын баталгааны эх үүсвэрээс санхүүжүүлэх эрхзүйн орчин бүрдэнэн гэж Засгийн газар үзжээ.
Харин дараа нь Үндэсний аудитын газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан, Концессын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайланг танилцуулснаар байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
С.ОТГОН