Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон С.Амарсайхан өнөөдөр /2019.02.27/ 18.00 цагт Нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ албан ёсоор хүлээж авахаар болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжилсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
НИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өчигдөр болж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 56.8 хувь нь дэмжсэн билээ.
Холбоотой мэдээ