Ньюс хөтөч: Цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол болно

Хуучирсан мэдээ: 2019.02.28-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол болно

Ньюс хөтөч: Цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол болно

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 13-15 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтын зөвлөгөөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын тамхимд эхэлнэ. Холбоо барих утас: 88106649
  • БОАЖ-ын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн Чингис зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Холбоо барих утас: 88054040
  • Хангарди ордны 14 давхарын хурлын зааланд Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан болно. Холбоо барих утас: 70119921, 99268461
  •  Соёлын төв өргөөнд МҮХАҮТ-ын XX их хурал болно
  • “Blue Sky” зочид буудалд "Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх" төслий семинар болно.

10.00

  • “Рамада” зочид буудлын таван давхарт “Аялал жуулчлалд УБТЗ-ын оролцоо хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн болно. Холбоо барих утас: 99091674, 86114818
  • "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн "IPO ба ногдол ашиг" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэг Сонгуулийн ерөнхий хороо байрлаж буй Засгийн газрын 11-дүгээр байрны Дугуй танхимд болно. Холбоо барих утас: 9908-2638
  • Сүхбаатар дүүргийн хурлын их танхимд "Орон сууцны барилгын ашиглалт, инженерийн төлөв байдалд гарч буй зөрчил, түүнийг арилгах, эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай" сэдэвт сургалт зохион байгуулна. Холбоо барих утас: 91887887,99011585

11.40

  • БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “ Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шав тавих ёслол болно. Холбоо барих утас: 88010867, 80189929

12.00

  • Улсын Драмын Эрдмийн Театрын шинэ уран бүтээл "Бүсгүйн зурвас" нийгмийн уянгын драмын жүжгийн хэвлэлийн бага хурал УДЭТеатрын тайзнаа болно. Холбоо барих утас:с 99199794

14.00

  • Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ -аас “Export Mongolia 2019” бизнес форумыг Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль, Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сан, Монгол Улсын Хөгжлийн Банк- тай хамтран зохион байгуулна. Форум Корпорейт зочид буудлын Конвейшн центрт болно. Холбоо барих утас: 80857889

15.00

  • МУИС-ийн 1-р байрны дугуй зааланд АНУ-ын Аласкын их сургуулийн Профессор. Др. Жон Даффи -д хүндэт докторын цол олгох үйл ажиллагаа болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж