Ирландын цагдаагийн газарт өнгөрсөн даваа гариг /2019.02.25/-т Дублины эртний сүмээс 800 гаруй жилийн настай занданшуулсан, бүтэн болон толгойгүй хоёр шарил алдагдсан талаар дуудлага иржээ.
Нэг шарил нь 300 гаруй жилийн өмнө үхсэн гэлэнмаагийн шарил байсан аж. Хамгийн харамсалтай нь, толгой нь хулгайд алдагдсан шарил XIII зууны үеийн хамгийн алдартай эзлэн түрэмгийлэгч Крусайдарын шарил байсан талаар CNN мэдээлжээ.
Дублины сүмийн санваартны мэдээлснээр, шарилын араг ясыг ийш тийш нь хөдөлгөөд, зөвхөн толгойг нь авсан байсан аж. Ирландын Цагдаагийн газраас уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй юм байна. Дублины сүмд жилд дунджаар 2800 гаруй жуулчин ирдэг ажээ.
Б.МӨНХЦЭЦЭГ
Холбоотой мэдээ