БНСУ-ын хөлбөмбөгчин Сун Хин Мин “ФИФА-20” видео тоглоомын гол баатар шалгаруулах санал хураалтад хамгийн өндөр санал авч байгаа нь анхаарал татаж эхэлжээ. Одоогоор К.Роналду 128792 санал авсан бол Сун Хин Мин 127527 саналтай удаалж байгаа бол Л.Месси, Неймар нар тэдний араас бичигдэж байна.
Хөлбөмбөг сонирхогчдын зүгээс БНСУ-ын тамирчин Сун Хин Мин ийм олон шүтэн бишрэгчтэй болсонд түүний 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадамд үзүүлсэн амжилтууд нөлөөлсөн гэж үзжээ.
“ФИФА-20” видео тоглоомын санал асуулга гуравдугаар сарын сүүлээр дуусах бөгөөд солонгос тамирчныг ялах магадлалтай гэж бичиж эхэлсэн байна.
Эх сурвалж: http://m.sportalkorea.com
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ