Мэргэжлийн талбайн теннисний АТР-н цуврал тэмцээнүүд явагдаж байна. Австралийн нээлттэй тэмцээний дараа буюу 1 сараас хойш тэмцээнд оролцоогүй байсан шилдэг теннисчид талбайдаа эргэн ирлээ. Тухайлбал, "Их дуулга" тэмцээний 20 удаагийн аварга Р.Федерер Австралийн нээлттэй тэмцээнээс хойш эхний тэмцээндээ оролцож байна.
Дубайд болж буй АТР-500 зэрэглэлийн тэмцээнд оролцож, эхний өрсөлдөгчөө буулган авчээ. Р.Федерер 2019 он гарсаар оролцож буй ганцаарчилсан төрөлд оролцож буй 2 дахь тэмцээн нь болж байна. Тэгвэл 17 удаагийн Их Дуулга тэмцээний аварга Испаний Р.Надал Мексик улсад болж буй тэмцээнд оролцож буй юм.
Ирэх долоо хоногт АТР-н Мастер зэрэглэлийн есөн тэмцээний энэ оны эхнийх болох Индиан Уэлльс тэмцээн эхэлнэ. Үүний өмнө шилдэг теннисчид кортондоо эргэн ирж байна. Мастер тэмцээн бол мэргэжлийн талбайн теннисний Их Дуулга тэмцээний дараа орох чансаа өндөр тэмцээн юм.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ