Хууль бус алт олборлогчид осолдож, 60 хүн нүхэнд гацжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Хууль бус алт олборлогчид осолдож, 60 хүн нүхэнд гацжээ

Хууль бус алт олборлогчид осолдож, 60 хүн нүхэнд гацжээ

Индонезийн Сулавеси арлын Боланг Монгондов хэмээх газар хууль бусаар алт олборлодог жижиг уурхайд осол гарч, уурхайн хана нурсны улмаас гурван хүн амиа алдаж, 60 хүн уурхайн гүнд гацсан байна.

Тус бүс нутаг нь сул хөрстэй, хөрсний нуралт үүсэх маш өндөр эрсдэлтэй бүсэд тооцогддог бөгөөд 15 хүнийг эсэн мэнд гарган аваад байгаа ажээ. Нүхэнд гацсан хүмүүсийн хашгирах чимээ сонсогдож, зарим газраар агаар орох боломжтой байгаа учир аврах багийнхан хууль бус алт олборлогчдыг аврах боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Индонезийн засгийн газар албан ёсны зөвшөөрөлгүй жижиг уурхайнуудыг хаах шийдвэр гаргасан ч орон нутгийн удирдлагууд энэ тал дээр хангалттай хараа хяналт тавьдаггүйн улмаас энэ мэт осол гарах шалтгаан болдог байна. Мөн хууль бусаар алт олборлож буй иргэд нь ихэвчлэн амьдралын боломж тааруу хүмүүс байдаг учир өндөр хүчин чадалтай техник хэрэгсэлгүй, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл байхгүй, хүрз жоотуу гэх мэт хэрэгслээр олборлолт явуулдаг нь ч бас осол гарах шалтгаан болдог ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж