Шашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм. Эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд нар ажиллажээ. Жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц уг жүжгийг санаачилсан байна.
Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг нь ирэх сарын 2-ныг хүртэл өдөр бүр 19.00 цагаас тоглогдох юм.
Архангайнхны бахархал болсон Монголын бурхан шашны гурван зулын нэг хэмээн алдаршсан соён гэгээрүүлэгч Халхын анхдугаар Зая бандида гэгээн Лувсанпэрэнлэйн амьдрал, түүхээс сэдэвлэсэн "Зая гэгээнтэн" дуулалт жүжгийг тус аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оны өмнөхөн анх удаа тоглосон билээ.
Зочин 2019-02-27 66.181.177.16
Osendowsky Яaya gegeentei uulzaj baisnaa bichsen baidag.үжүы Oros tsergiin huvtsas umsuj selem zuusen zaluu uuriiguu baatar tsagaan haaniig avrah tavilantai gej tulugch helsen udahgui oros ruu daitahaar yavna gej yarij baisan geseg