Дундговь аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор “Иргэн таны төлөө” иргэдэд үйлчлэх танхимыг байгууллаа.
Алба хаагчид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан байгуулсан тус танхимд сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий смарт дэлгэцийг байрлуулаад байна.
Ингэснээр иргэд гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, хүний нөөцийн болон санхүүгийн ил тод байдал болоод цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээллийг авах боломжтой боллоо гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ